404 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл гишүүн бус бусад бүх иргэд, аливаа хуулийн этгээдэд хориглосон хэм хэмжээг хамааруулснаас гадна тухайн хориг хугацаагүйгээр үйлчлэх агуулгатай байгаа нь Улс төрийн намын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.З-т зааснаас илүү өргөн хүрээгээр Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10-т заасан иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг эөрчсөн гэж үзэхээр байна. а/ Хуулийн хүчингүй болсон 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт намыг өөрчлөн байгуулах хэлбэрүүдээс зөвхөн нэгдэх замаар өөрчлөн байгуулах хэлбэрийг тухайн хэм хэмжээний хэрэгжих нөхцөлд заасан бол хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.-д "энэ хуульд заасны дагуу өөрчлөн байгуулагдсан" гэж заасныг энэ зүйлийн 15.1.-д "намыг хуульд заасны дагуу нийлүүлэх, нэгтгэх замаар өөрчлөн байгуулж болно" гэж зааснаар нийлүүлэх, нэгдэх замаар өөрчлөн байгуулагдсан гэж ойлгох үндэслэлтэй. Мөн зүйлийн 15.4.-т "нийлэх замаар өөрчлөн байгуулагдаж байгаа намууд нь аль нэг намынхаа нэрийг шинээр байгуулсан намын нэр болгон хэрэглэж болох бөгөөд нийлсэн намуудын нэртэй холбогдсон харилцааг энэ хуулийн 6.3-т зааснаар зохицуулна" гэж заасан хэсэг хүчин төгөлдөр үйлчилж байгаа хэдий ч хуулийн хүчингүй болсон заалтыг иш татсан уг зохицуулалтыг шүүхүүд бүрэн эрхийнхээ хүрээнд тайлбарлан хэрэглэх боломжтой гэж үзэн энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт мэдүүлээгүй болно. Гагцхүү нийлүүлэх замаар өөрчлөн байгуулагдаж байгаа намууд аль нэг намынхаа нэрийг шинээр байгуулсан намын нэр болгон хэрэглэхдээ нэртэй холбогдсон харилцааг хүчингүй болсон 6.3-т зааснаар бус харин хүчинтэй байгаа 15 дугаар зүйлийн 15.6-д зааснаар зохицуулах болно. Энэ тохиолдолд нийлүүлэх, нэгдэх аль ч замаар өөрчлөн байгуулагдсан намын нэрийг шинээр байгуулагдсан нам, эсхүл өөр нам хэзээ ч хэрэглэж болохгүй болно. Улс төрийн намын тухай хууль 2005 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр батлагдаж байх үед хуулийн 6 дугаар зүйлийн 6.3., 15 дугаар зүйлийн 15.4., 15.6. гэсэн зүйл, заалтууд бүгд энэ хуулийн бүтцэд багтаж байсан ба тэдгээрийн зохицуулалт хоорондоо логик холбоотой, харилцан уялдаатай байсан нь харагдаж байна. Тийм ч учраас 6 дугаар зүйлийн 6.3-т тусгагдаагүй нийлүүлэх замаар өөрчлөн зохион байгуулагдсан намын нэрийн асуудлыг 15 дугаар зүйлийн 15.4-т, намын нэрээс бусад асуудал буюу эд хөрөнгө, тамга, тэмдэг, гишүүнчлэл, бэлэгдэл, туг, далбаа зэргийг объектын хувьд, намаас бусад хуулийн этгээд болон иргэдийг субъектийн хувьд 15.6-д тус тус багтаан зохицуулсан болов уу.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5