403 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зүйлийн 12.4.-т зааснаар уг саналыг нийт шүүгчдийн хуралдаанаар хянан хэлэлцээд үндэслэлтэй гэж үзэж, 2011 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар тогтоолоор Үндсэн хуулийн цэцэд хүсэлт мэдүүлэхээр тогтсон юм. Улс төрийн намын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсгийн намын нэртэй холбоотой зохицуулалт утга, агуулгаараа Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1/01 дугаартай тогтоолоор хүчингүй болсон Улс төрийн намын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн зохицуулалттай ижил байгаа нь тухайн эрх зүйн хэм хэмжээний бүтцээс харагдаж байна. Нийгмийн харилцааг зохицуулагч хэрэгслийн хувьд эрх зүйн хэм хэмжээ бүр агуулгынхаа илрэл болсон дотоод бүтэцтэй байдаг ба Улс төрийн намын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6. дахь хэсэг болон Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр хүчингүй болсон 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн бүтцийг авч үзвэл агуулгын хувьд ижил шинжтэй байгааг тодорхойлох боломжтой юм. ... ... Хуулийн дээрх хоёр заалт хоёулаа хориглосон агуулгатай тул тэдгээрийг зөрчсөн тохиолдолд хариуцлага, эрхийн хязгаарлалтын үр дагавар адил үүсэх нь тодорхой. Улс төрийн намын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийг хүчингүй болгосон Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1/01 дугаартай тогтоолд "Улс төрийн намын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нам үйл ажиллагаагаа зогсоосон, нэгдэх замаар өөрчлөн байгуулагдсан, түүнийг тараасан түүнчлэн нам нэрээ өөрчилсөн бол тэдгээрийн бүтэн болон товчилсон нэрийг шинээр байгуулагдсан болон өөр бусад нам 24 жилийн турш дахин хэрэглэхийг хориглосон хязгаарлалт хийсэн нь иргэдийн нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх үндсэн эрхэд халдсан шинжийг агуулжээ. Намын нэрийг хэрэглэхэд цаг хугацааны хязгаарлалт хийж болох юм гэж үзвэл дээрх хуулиар тогтоосон хугацаа нь "аливаа хязгаарлалт хэмжээ хэтрээгүй байх ёстой" гэсэн Үндсэн хуулийн эрх зүйн нийтлэг зарчимд харшилсан шинжтэй болсон байна" гэж дүгнэжээ. Улс төрийн намын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6. дахь хэсэгт нам зөвхөн нэгдэх замаар бус харин нийлэх замаар ч өөрчлөн байгуулагдсан тохиолдлыг багтаасан төдийгүй зөвхөн шинээр байгуулагдсан болон бусад өөр намд бус харин тухайн намын гишүүд,
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5