402 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл аливаа хэлбэрээр өмчлөх, үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглоно.” гэсэн хэсэг Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтын “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. ...” гэсэн заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв. Нэг. Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн 2011 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 44 дүгээр захирамжаар томилогдсон Улсын дээд шүүхийн итгэмжилсэн төлөөлөгч 2011 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 1/1147 дугаар албан бичгээр Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан хүсэлтдээ: “... Монгол Ардын нам иргэн С.Молор-Эрдэнэд холбогдуулан Сүхбаатар дүүргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ МАХН-ын түр штаб нэрийн дор МАХН-ын нэр, бэлэгдэл, далбааг ашиглаж буй хууль бус үйлдлийг таслан зогсоох, цаашид МАХН-ын нэр, бэлэгдэл, далбааг ашиглахгүй байхыг үүрэг болгох, хуульд заасан хариуцлага ногдуулах, МАХН-ын түр штаб гэгчийн хэрэглэж байгаа Монгол Ардын Хувьсгалт нам /МАХН/ гэсэн үг орсон хаяг, намын бэлгэ тэмдэг, туг далбааг хураан авах гэсэн шаардлагуудыг тавихдаа Улс төрийн намын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсгийг үндэслэл болгожээ. Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 1697 дугаар захирамжаар тухайн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, Улс төрийн намын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсгийн "Нам энэ хуульд заасны дагуу ... нэрээ өөрчилсөн тохиолдолд түүний ... нэр ...г дээрх шийдвэртэй санал нийлээгүй тус намын гишүүн болон бусад иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр өмчлөх, үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглоно" гэсэн хэсэг Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь хэсгийн "нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. ..." гэсэн заалтыг зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2., Шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т заасны дагуу Улсын дээд шүүхэд гаргажээ. Улсын дээд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3., Шүүхийн тухай хуулийн 12 дугаар
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5