Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

397 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хуулийн үзэл санааг зөрчөөгүй гэж үзэж дараахь үндэслэлийг гаргаж байна. Нэг. Татварын бодлого, түүний хөнгөлөлт, чөлөөлөлт нь эдийн засаг, нийгмийн хөгжилд зохицуулалт, дэмжлэг, урамшуулал, хязгаарлалтын үүргийг гүйцэтгэдэг төрийн зохицуулалтын онцгой арга хэрэгсэл юм. Зохицуулалтын энэ арга хэрэгсэл нь иргэдийнхээ эдийн засгийн эрх чөлөөг хангах, бүрдүүлэх, хууль зүйн баталгааг бий болгох, тэгш эрхийн зарчмыг хэрэгжүүлэхэд шууд чиглэгддэг. Хүн амын орон сууцны хангамжийг сайжруулах, иргэдээ орон сууцтай болгох нь төрийн бодлогын нэг чухал хэсэг бөгөөд энэ бодлогыг татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөөр дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжүүлэхдээ ил тод, иргэдэд илүү ойлгомжтой, эрсдэл багатай, найдвартай, баталгаатайгаар хэрэгжүүлэх арга замыг сонгох нь төрийн өөрийнх нь үндсэн үүрэг. Өнөөдрийн түвшинд иргэд орон сууцны төлбөрийг бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн чадвар муу, нэн ялангуяа хадгаламжийн эх үүсвэргүй нэг талаас, нөгөө талаас санхүүгийн зах зээлд мөнгөн хөрөнгө босгоход гэрээний оролцогч талуудын хариуцлага, сахилга сул, түүнээс хүлээх эрсдэл өндөр хэвээр байгаа бодит байдалд үндэслэн санхүүгийн зах зээлд байр сууриа олсон найдвартай санхүүгийн зуучлагч байгуулагаар дамжуулан иргэд орлогын нэг эх үүсвэрээ бүрдүүлэх, түүнд татварын чөлөөлөлт үзүүлэн дэмжих нь иргэдэд найдвартай төдийгүй хүн амаа орон сууцжуулах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд бодитой үр дүнтэй арга зам гэж үзсэнд оршиж байгаа юм. Ингэхдээ ч “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.” гэсэн Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэл болгосон. Татвар төлөгчдөөс цуглуулсан төрийн сан хөмрөгийг татварын хөнгөлөлт чөлөөлөлт хэлбэрээр иргэддээ буцааж хөрөнгө оруулалт хийх бодлого нь иргэний өмчлөх эрхийг шударгаар олж авах эрхийг хязгаарласан бус харин өмчлөх эрхийг олж авахад төрөөс дэмжлэг үзүүлж байгаа хэлбэр мөн бөгөөд энэ утгаараа Үндсэн хуулийн Арван зургадугаар дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийг шударгаар олж авах” боломжийг бүрдүүлж, Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц, эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5