Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

398 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл бусад баталгааг бүрдүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэсэн заалтыг хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа юм. Иргэн хүн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу иргэд хоорондоо зээлийн гэрээ байгуулан мөнгөн хөрөнгө зээлэх замаар орон сууцтай болохыг хуулийн энэ заалтаар хориглож, хязгаарласан зүйлгүй бөгөөд харин энэ заалтаар орон сууцтай болох иргэдийн хөдөлгөөнийг өнөөдрийн санхүүгийн зах зээлийн бодит байдлын үнэлгээнд тулгуурлан урамшуулж байгаа урамшуулал, дэмжлэгийн хэлбэр юм. Нөгөөтэйгүүр энэхүү дэмжлэгийг эрх тэгш бус байдлыг бий болгосон, шударгаар өмчтэй болох эрхийг зөрчсөн хэмээн сөргүүлэн тавих нь тухайн асуудалд илт өнгөц хандсан гэж үзэхээр байна. Харин ч өнөөгийн түвшинд санхүүгийн зах зээлд гарч болзошгүй эрсдлийг харгалзан үзэж, хуулийн өмнө эрх тэгш байх, шударгаар өмч хөрөнгө олж авах, түүний хууль зүйн баталгааг бүрдүүлэхэд уг заалтын агуулга, мөн чанар чиглэгдэж байгаа болно. Хоёр. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12-ын “... банк, санхүүгийн байгууллагаас авсан...” гэж тусгайлан заасан нь Монгол Улсад орлого олж байгаа хувь хүн, хуулийн этгээд нь хэн нэгэн этгээдэд зээл олгосон тохиолдолд Хувь хүний орлогын албан татварын тухай болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хүрээнд уг олгосон зээлээ албан татвар ногдох орлогоос хасуулах эрхтэй байдагтай ч бас холбогдолтой гэж үзэж болно. Учир нь зээл олгох байгууллагыг тогтоож өгснөөрөө Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16.1.12-т зааснаас бусад зээл олгогч татвар төлөгчийг Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйл, Татварын ерөнхий хуулийн 74, 75 дугаар зүйлтэй холбогдолтой эрсдэлд орохоос сэргийлж байдаг юм. Энэ утгаараа “...банк, санхүүгийн байгууллагаас авсан...” гэдэг нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12-ын “...зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний...” гэж заасан хязгаарлалттай нэг санаа агуулсан, нийгэмд тэгш, шударга байдлыг хангах зорилготой урьдчилан сэргийлсэн заалт юм. Дээр дурдсан үндэслэлүүдэд тулгуурлан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12-ын “хувь

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5