Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

396 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасан байдаг. Хувь хүнд татвар ногдуулах, татвараас чөлөөлөх, хөнгөлөх эрх зүйн харилцаанд Үндсэн хуулийн дээрхи зүйл, заалтад байгаа “...Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх...” гэсэн хэсгийг Татварын хуулиар зөрчиж, хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлж чадахгүй байгаа нь Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэж байна.” гэжээ. Хоёр. Монгол Улсын Их Хурлын даргын 2011 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 59 дүгээр захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “...Улсын Их Хурлаас Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг 2006 онд шинэчлэн батлахдаа хувь хүнийг орлогын албан татвараас чөлөөлөх, хөнгөлөх зарим нөхцлийг тогтоож өгсөн. Үүний дотор хувьдаа анх удаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан өөрийн орлого болон банк, санхүүгийн байгуулагаас авсан зээлийн хөрөнгийн 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний орлогыг албан татвараас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Хуулийн дээрх заалтад “банк, санхүүгийн байгууллагаас” гэсэн тодотгол хийсэн нь хувь хүний хөрөнгө, орлогын эх үүсвэрт үндэслэлгүй ялгавар тогтоосон, хүн бүхэнд адил тэгш боломж олгоогүй, хувь хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг хангаж чадаагүй тухай мэдээлэгч тал мэдээлэлдээ дурдаад энэ нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэж үзжээ. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12-ын “хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлого” гэсэн заалтад “банк, санхүүгийн байгууллага” гэж зааснаараа үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгийг шударгаар олж авах, эзэмших, захиран зарцуулах, төрөөс хүний эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн баталгааг бүрдүүлэх, хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх Үндсэн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5