Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

395 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл учраас тэдний үйл ажиллагааг шууд буруутган үгүйсгэх аргагүй болж байна. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12 дахь заалтаар “... банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр...” гэж онцгойлон заасан байгаа нь татварын хуулийн уг заалтын дагуу хувь хүн банк болон банк бус санхүүгийн байгууллагаас л зээл аваагүй бол хууль ёсоор, гэрээний үндсэн дээр өөр бусад этгээдээс зээлээр олж авсан өөрийн хөрөнгөд ногдох орлогоосоо татварын чөлөөлөлт эдлэх эрхгүй харагдаж байна. Энэ нь татварын хуулиар зээлийн хөрөнгийн эх үүсвэрт ялгавартай хандсанаас Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хувь хүний эдлэх ёстой үндсэн эрх зөрчигдөж байна. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12-д заасан “...хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр...” гэсэн хэсгийн “банк, санхүүгийн байгууллагаас” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн заалтыг зөрчсөн болох нь тухайн хувь хүний хөрөнгө, орлогын хууль ёсны эх үүсвэрт үндэслэлгүй ялгаварлал тогтоосноороо банк болон банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан хүмүүст татварын чөлөөлөлт эдлэх боломж олгоод харин эдгээрээс бусад этгээдээс зээл авч хөрөнгөтэй болсон хувь хүнд үйлчлэхгүй байхаар зохицуулсан байна. Хууль хүн бүрт тэгш үйлчлэх Үндсэн хуулийн зарчим, заалт ноцтой зөрчигдсөнийг нэн даруй засч залруулахад анхаарах нь ардчилсан нийгмийн үнэт зүйлсийг хайрлан хамгаалах учиртай хүн бүрийн эрхэм үүрэг мөн билээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3-т “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй.” гэж заасан байдаг. Аливаа хувь хүн ажилладаг байгууллагаасаа орон сууцны зээл аваад, тэр зээлийнхээ хөрөнгөд ногдох орлогоосоо татварын чөлөөлөлт эдлэх нь хувь хүний өөрийн өмчлөлийн зүйлээ шударгаар эзэмших, өмчлөх эдийн засгийн эрхэд хамаарна. Гэтэл татварын хуулиар хүн бүрт адил тэгш боломж олгохгүй зөвхөн банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөд ногдох орлогыг татвараас чөлөөлж байгаа нь Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэхэд хүргэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5