394 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хянан шийдвэрлэв. Нэг. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны оршин суугч, иргэн Б.Зол-Ундрах 2011 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээлэлдээ: “2006 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Улсын Их Хурлаас батлагдаж, 2007 оны 1 дүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн албан татвараас чөлөөлөх орлогын зохицуулалт болох 16 дугаар зүйлийн 16.1.12-т: “хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлого.”- оос татварын чөлөөлөлт эдлүүлнэ гэж хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөгдөх тухай заасан байдаг. Гэтэл хувь хүн анх удаа зээлийн хөрөнгөөр орон сууцтай болж, татвараас чөлөөлүүлье гэхэд уг хуулийн дээр дурдсан “...банк санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр...” гэсэн заалт нь тухайн этгээдийн банк санхүүгийн байгууллага бус, өөр этгээдээс буюу ажил олгогч байгууллагаасаа авсан зээлийн хөрөнгөтэй тэнцэх орлогод ногдох татварын чөлөөлөлтөд хамрагдах боломжгүй байхаар хуульчилсан байна. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дээрх зүйл заалттай холбогдуулан хувь хүний орлого олж болох эрх зүйн үндэс боломжуудыг судлаад үзвэл Монгол Улсын Иргэний хуулийн зээлийн гэрээний зохицуулалт болох 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байна. Мөн тус хуульд зээлдэгч, зээлдүүлэгчийг тодорхойлохдоо зээлдүүлэгч нь зөвхөн “банк санхүүгийн байгууллага” байхаар зохицуулаагүй. Ингэж зохицуулах ч боломжгүй. Харин тус хуулийн 451 дүгээр зүйлээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох харилцааг нарийвчлан зохицуулсан байдаг. Энэ зохицуулалтыг ойлгож хэрэглэхдээ зээлийг зөвхөн банк болон банк бус санхүүгийн байгууллага олгоно гэж байгаа мэтээр Татварын алба үзэж хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй юм. Татварыг зөвхөн хуулиар ногдуулах, чөлөөлөх татварын эрх зүйн үндсэн зарчмаар татварын албаны албан хаагчид хандаж, татварын хуулиудыг хэрэглэж байгаа гэж ойлгогдох
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5