376 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хууль тогтоогч “залруулж”, хуульчийн гэрчилгээ нь хүчингүй болсон бол шүүгч огцрох, прокурор халагдах, өмгөөлөгч, нотариатчийн тусгай зөвшөөрөл хүчингүй болох үндэслэл гэж “ирээдүй”-д зааж өгөх аваас эдгээр ажил алба эрхэлж байгаа хүмүүсийн Үндсэн хуулиар баталгаажсан эрх ашиг шууд хөндөгдөнө. 3. Хууль зүйн үргэлжилсэн сургалт нь шүүх болон прокурорын байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдахад чиглэгдэж байна уу? Эсвэл хувь хүний ур чадварыг дээшлүүлэхэд чиглэгдэж байна уу гэдгийг анхаарах шаардлагатай. Хууль зүйн үргэлжилсэн сургалтад хамрагдахгүй байх нь мэдлэг, ур чадварын хувьд хоцорно гэсэн хууль тогтоогчийн “шийдэл”- тэй мэдээлэл гаргагч санал нийлэхгүй байгаа тул Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн тухай маргааныг Үндсэн хуулийн хүрээнд хянан шийдвэрлэж өгөхийг хүсье.”гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1. Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд зааснаар шүүгчид хууль зүйн үргэлжилсэн сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэхдээ зохих багц цагийг хангаагүйн төлөө орон тооны бус зөвлөлөөс хуульчийн гэрчилгээг нь хүчингүй болгохоор зохицуулсан нь шүүгчид тавих Үндсэн хуулийн шаардлагыг хэт явцууруулж, Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулж байна. Хуульч сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах орон тооны бус зөвлөл гэрчилгээг хүчингүй болгосноор шүүгч ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй болохоор байгаа нь шүүгчийг огцруулах, чөлөөлөх талаарх Үндсэн хуулийн заалтад нийцээгүй байна. Үргэлжилсэн сургалтын багц цагийг хангах үүргээ биелүүлээгүй нь хуульчийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл биш боловч шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатч энэ үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд энэ нь мэргэжлийн ёс зүйг баримтлах, ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшингээ байнга дээшлүүлэх хуулийн шаардлагад нийцэж байна. Хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцэж, хуульчийн үргэлжилсэн сургалтад хамрагдаж байгаа хуульч үүргээ биелүүлэх хууль зүйн хариуцлагыг Улсын Их Хурлаас оновчтой тогтоох шаардлагатай байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5