377 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 2. Шүүх, прокурорын байгууллагад ажиллагсад нь төрийн албан тушаал эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдаж буй төрийн албан хаагч тул Үндсэн хуульд заасны дагуу улсын төсвөөр үргэлжилсэн сургалтад хамрагдах эрхтэй байна. 3. Төрөөс хуульч, түүний дотор шүүгчийн мэдлэг, мэргэшлийг байнга дээшлүүлэх, хууль хэрэглэх ур чадварыг нь дээшлүүлэх сургалт зохион байгуулахаар зохицуулсныг, мөн сургалтад хамрагдах журмыг тогтоох субъект нь хуульч сонгон шалгаруулах ажлыг эрхлэн гүйцэтгэх орон тооны бус зөвлөл байхаар хуульчилсныг Үндсэн хуулийн зөрчил гэж үзэх боломжгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: 1. Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийн “Хуульч нь хууль зүйн үргэлжилсэн сургалтад хамрагдаж, 3 жил тутам сургалтын тодорхой багц цаг хангаж байх үүрэг хүлээнэ.” гэсэн нь Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан, Монгол Улсын гучин таван нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр; хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан Монгол Улсын хорин таван нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно.” гэснийг зөрчөөгүй байна. 2. Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсгийн “Шүүх, прокурорын байгууллагад ажиллагсдын сургалтын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.” гэсэн нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, ...өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал, ...аар нь ялгаварлан гадуурхаж үл болно...” гэснийг зөрчөөгүй байна. 3. Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн 17 дугаар зүйлийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5