Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

375 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл дээшлүүлэх, цаашлаад хууль хэрэглэх төвшинд ажиллах боломжтой боловсон хүчин бэлтгэх үндсэн зорилгыг агуулсан ба хуульчийн сургалтад хамрагдах журмыг Хуульч сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөл тогтоож байхаар хуульчилсан нь Үндсэн хуулийн дээр дурдсан заалтуудтай зөрчилдсөн гэх үндэслэлгүй байна. Энэ нь шүүгчээр ажиллах хүнд Үндсэн хууль болон Шүүхийн тухай хуулиар тавигддаг шаардлагыг агуулгынх нь хэмжээнд өргөжүүлж байгаа ач холбогдол бүхий заалт юм.” гэсэн байна. Дөрөв:Иргэн Н.Ариунболд 2010 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт гаргасан хариу тайлбартаа: “1. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаачлан хуульчийн гэрчилгээ гэдэг нь шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатын ажил эрхэлж байгаа хүний хувьд хүчинтэй байх эсэх нь тийм ч ач холбогдолтой биш, харин эдгээр ажил албаны “гадна” байгаа эрх зүйч мэргэжилтэй хүний хувьд чухал ач холбогдолтой гэж ойлгогдлоо. Шүүхийн тухай хууль, Прокурорын байгууллагын тухай хууль, Өмгөөллийн тухай хууль, Нотариатын тухай хуульд тухайн албан тушаалыг эрхлэх эрхээ алдах тохиолдлуудыг тоочихдоо “хуульчийн гэрчилгээ хүчингүй болсон” гэсэн нөхцөл заагаагүй тул эдгээр алба ажлыг эрхэлж байгаа хүний хуульчийн гэрчилгээ хүчингүй болсон ч тухайн ажил, албандаа ажиллаад байх боломжтой тул шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатч нь Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хууль зүйн үргэлжилсэн сургалтад хамрагдаагүйн улмаас хуульчийн гэрчилгээ нь хүчингүй болсон ч тухайн албанаасаа чөлөөлөгдөхгүй юм байна. Энэ нь шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатчийн ажил эрхэлж байгаа хүнд давуу байдал, харин уг ажил албан тушаалын гадна байгаа хуульч хүнд гэрчилгээгээ хүчинтэй байлгахын тулд хууль зүйн үргэлжилсэн гэх төлбөртэй сургалтад заавал хамрагдах гарцаагүй байдал үүсгэж байна. 2. Улсын Их Хурал хууль тогтоох бүрэн эрхтэй. Шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатч болохоор тухайн мэргэшлийн сонгон шалгаруулалтад орж байгаа хүнийг заавал хуульч байхыг хуулиар шаардаж байгаа нь эдгээр албан тушаалтнууд заавал хуульч буюу хуульчийн хүчин төгөлдөр гэрчилгээтэй байх шаардлагыг цаанаа агуулж байна. Хуульч сонгон шалгаруулах тухай хууль болон Шүүхийн тухай хууль, Прокурорын байгууллагын тухай хууль, Өмгөөллийн тухай хууль, Нотариатын тухай хууль хооронд байгаа зөрчилдөөнийг

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5