Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

374 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Иргэн Н.Ариунболд мэдээлэлдээ: “Шүүгч, прокурор нь бага орлоготой тул түр сургалтын төлбөрийг нь төр, өмгөөлөгч, нотариатч нь их орлоготой тул сургалтын зардлаа өөрөө даана гэсэн агуулгыг илэрхийлж болзошгүй уг зохицуулалт нь Үндсэн хуулийн холбогдох заалттай нийцэхгүй байна”, “энэ нь ...шүүгч, прокурорын хувийн ур чадвараа дээшлүүлэх түр сургалтад хамаарахгүй...” гэжээ. Үүнтэй санал нийлэхгүй байна. Төрийн албаны тухай хуульд төрийн жинхэнэ албан хаагчид төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг бүх шатны шүүхийн шүүгч, прокурорыг хамруулсан ба төрийн албаны мөн чанарыг ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэхэд оршино гэж тодорхойлоод төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх, төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, баталгааг төр хангах зарчмуудаар баталгаажуулсан байна. Мөн түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн төрийн албан хаагчийн нийтлэг чиг үүргийг тусгасан 13 дугаар зүйлд төрийн албан хаагч нь албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх шаардлагад нийцүүлэн мэргэшлээ дээшлүүлэх, төрийн хөрөнгөөр давтан сургахаар заасан байгаа нь шүүгч, прокурорын тухайн ажилдаа мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх хуульчийн давтан сургалтыгхувийн ур чадвараа дээшүүлэх түр сургалт гэж үзэх үндэслэлгүй юм. Нотариатч, өмгөөлөгч нарын үйл ажиллагаа нь хүний эрхийг хамгаалах чиг үүрэгтэй хэдий ч төрийн нэрийн өмнөөс бус ашгийн төлөө ажил үйлчилгээ эрхлэхээр хуульчилсан нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин сууж байгаа хүн бүр хууль,...ийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг эрхэлсэн ажил, албан тушаал,...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно...” гэснийг зөрчсөн гэх үндэслэлгүй юм. 4. Улсын дээд шүүхийн хүсэлтэд: “Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалттай нийцэхгүй байна” гэжээ. Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн агуулга нь хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцэж гэрчилгээ авсан Монгол Улсын иргэн/шүүгчийн албан тушаал эрхлэх сонгон шалгаруулалтад орох, нотариатын болон өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах мэргэшлийн шалгалтад оролцох, прокуророор ажиллах эрх авах шалгалтад орох, мөн дээрх мэргэжлүүдээр ажиллаж байгаа бүх хүн хамаарна/-ний мэргэжил мэдлэгийг тасралтгүй сургалтаар

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5