Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

373 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл мэдлэгээ дээшлүүлэхэд тавигдаж байгаа шаардлага болохоос бус тэр хүнийг тухайн ажил мэргэжлээс нь огцруулах үндэслэл болно гэсэн агуулгаар оруулаагүй болно. Тухайлбал: Шүүхийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д шүүгчид нэр дэвшүүлэхэд Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасан сонгон шалгаруулалтад тэнцэж, гэрчилгээ авсан байхыг шаардсан болохоос бус Үндсэн хууль болон Шүүхийн тухай хуульд хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцээгүй тохиолдолд гэрчилгээ нь хүчингүй болж байгаа нь шүүгчийг огцруулах үндэслэл болно гэж заагаагүй болохыг анхаарна уу. 2.Улсын дээд шүүхийн хүсэлтэд: “Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1., 3 дугаар зүйлийн 3.1.1., 16 дугаар зүйлийн 16.3., Шүүхийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3., 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасан заалтуудтайзөрчилдөж байна” гэжээ. Улсын Их Хурал нь Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд зааснаар хууль батлах, нэмэлт өөрчлөлт оруулах бүрэн эрхтэй ба энэ эрхээ хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь үргэлжлэн явагддаг байнгын ажиллагаатай болно. Цаашид хуулийг боловсронгуй болгох зорилгоор хууль санаачлагчаас Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, түүнд холбогдох хуулиудын төслийг Улсын Их Хуралд өргөн барьсан тохиолдолд хуулийг боловсронгуй болгох ажил хийгдэх бүрэн боломжтой гэдгийг тэмдэглэх нь зүйтэй байна. 3.Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх улсын төсвөөс санхүүжинэ. Шүүх үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана” гэж заасан байна. Мөн түүнчлэн Шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлиййн 19.1 дэх хэсэгт “Шүүхийг улсын төсвөөс санхүүжүүлж, үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана.”, Прокурорын байгууллагын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “Прокурорын байгууллагын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж, үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана.”, мөн зүйлийн 34.2 дахь хэсэгт “Прокурорын байгууллагын төсөв нь үйл ажиллагаагаа хараат бусаар хэрэгжүүлэх шаардлагыг хангасан байна.” гэж заасан байна.Шүүхийн болон прокурорын төсвийг жил бүр Улсын Их Хурал баталж, улсын төвлөрсөн төсөвт тусгайлан тусгаж, Үндсэн хуулиар баталгаажуулж өгсөн нь хүний эрхийг хамгаалах хараат бус, хариуцлагатай, шударга байх үндэс болно.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5