372 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тавигддаг болзол, шүүгчээс чөлөөлөх, огцруулах үндэслэлүүд зөвхөн хуульд заасан, туйлын тодорхой байх шаардлагатайг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 1985 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн, 1985 оны 12 дугаар сарын 13-ны өдрүүдийн 40/32, 40/146 тоот тогтоолоор зөвшөөрөгдсөн “Шүүхийн байгууллагын хараат бус байдлын талаарх үндсэн зарчим”-уудад онцгойлон тусгасан байдаг. Тийм учраас эдгээр асуудлаар тодорхой бус байдал үүсэх үндэслэлийг бүрдүүлсэн хуулийн дээрх заалт Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүлийн 4 дэх хэсэгт заасан шаардлагыг зөрчснөөр Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тунхагласан шүүгчийн хараат бус байдлын баталгааг хөндөнө гэж үзэж байна. Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1., 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтын зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх талаар дүгнэлт гаргаж өгнө үү” гэжээ. Гурав. Монгол Улсын Их Хурлын даргын 2010 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 158 дугаар захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “1. Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1дэх хэсэгт “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.”, Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Үндсэн хууль, Шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно.” гэж заасан нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдал, хэний ч нөлөөнд автахгүй байх чухал ач холбогдлыг нь харгалзан Үндсэн хуулиар баталгаажуулж өгсөн байна.Мөн Шүүхийн тухай хуулиар Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийг хуульчдаас сонгох, нэр дэвшүүлэх, бүртгэх, шалгалт авах, хэлэлцэх, томилох асуудлыг зохион байгуулах талаар тодорхой заасан ба Шүүхийн тухай хуулийн 59 дүгээр зүйлд шүүгчийг огцруулах үндэслэлийг заасан байна. Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд хууль зүйн үргэлжилсэн сургалтад хамрагдаж, 3 жил тутам сургалтын тодорхой багц цаг хангаагүй бол гэрчилгээ хүчингүй болохоор заасан ньшүүгч, прокурор, нотариатч, өмгөөлөгчийн эрх олгох шалгалтад орох, шүүгч, прокурор, нотариатч, өмгөөлөгчөөр ажиллаж байгаа бүх хуульчдын мэргэжил
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5