Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

371 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тухай хуулиар тогтоосон шаардлагыг Үндсэн хуультай зөрчилдөөгүй гэж хүлээн зөвшөөрдөг юм гэхэд хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн тухайн гэрчилгээ хүчинтэй болохыг 3 жил тутам, шүүгчээр ажиллах дээд талын 35 жилд 15 удаа баталсан байх шаардлагыг Үндсэн хуульд нийцсэн гэж үзэх нь учир дутагдалтай юм. Нөгөө талаар шүүгчээр ажиллах хүнд Үндсэн хуулиар тавигддаг шаардлагыг агуулгынх нь хэмжээнд өргөжүүлж, нэмэлт болзол тавьсан нь хуулиар тогтоосон журам ба түүнийг даган мөрдөх нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль дээдлэх зарчимд харшлаагүй гэж үзэж болно. Гэтэл Үндсэн хууль болон Шүүхийн тухай хуульд заагдаагүй нэмэлт болзол буюу хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн гэрчилгээг Хуульч сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах орон тооны бус зөвлөл 3 жил тутам баталгаажуулсан байх бодит нөхцлийг бүрдүүлж буй Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн дээрх хоёр заалт Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасантай нийцээгүй гэж үзэж байна. Шүүгчид нэр дэвшигчид тавигддаг шаардлага шүүгчээр ажиллаж буй этгээдэд хамааралтай гэдэг нь ойлгомжтой ба шүүгчид нэр дэвшиж, томилогдох үед ял шийтгэлгүй байсан, эсхүл дээд боловсрол эзэмшсэн диплом хуурамч нь илэрвэл шүүгчийн ажлаас огцруулах нь тодорхой билээ. Тэгвэл хуульчийн гэрчилгээ хүчингүй болсон тохиолдолд тухайн шүүгч нь шүүгчид нэр дэвшигчийн байр сууринд ч хүрэхээргүй болох тул мөн л шүүгчийн албан тушаалд үлдэх боломжгүй болно. Гэтэл шүүгчийг чөлөөлөх, огцруулах үндэслэлийг тодорхойлсон Шүүхийн тухай хуулийн 58, 59 дүгээр зүйлд уг үндэслэл тусгагдаагүй учир Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т заасан зохицуулалт агуулгын хувьд Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэхээр байна. Үндсэн хуулийн уг заалтыг зөрчихгүйгээр шүүгчийг албан тушаалд хэвээр үлдээвэл Шүүхийн тухай хууль болон Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн шаардлагыг зөрчиж, хуульч биш этгээдээр шүүн таслах ажиллагааг эрхлүүлэх үндэслэл бүрдэж, улмаар Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль дээдлэх зарчмыг зөрчихөд хүргэнэ. Энэ тохиолдолд Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, шүүхийн өмнө бүгд тэгш эрхтэй байх шаардлага ч зөрчигдөх болно. Эцэст нь шүүгчийн хараат бус байдлын үндсэн баталгааны нэгд түүний халдашгүй, хугацаагүй томилгоо ордог ба шүүгчээр томилогдоход

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5