370 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Хүсэлтийн агуулгыг дэлгэрэнгүй тайлбарлах нь: Хуульчдаас сонгон шалгаруулах тухай хууль анх 2003 оны 5 дугаар сарын 22-нд батлагдснаар Монгол Улсад шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатчаар ажиллах эрх зүйчид дэлхий нийтийн жишгийн дагуу хуульчийн сонгон шалгаруулалтад орж, тэнцсэн байх шаардлагатай болсон. Эрх зүйн аль ч тогтолцоотой улс хуульчдаа сонгон шалгаруулах өөрийн журамтай байдаг боловч зөвхөн сонгон шалгаруулалтад тэнцсэн, улмаар хуульч цолтой болсон этгээд л цаашид шүүгч, прокурор, нотариатч, өмгөөлөгчөөр ажиллах эрхтэй байдаг нь энэхүү шалгалтын гол агуулга болдог. Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн шинэчилсэн найруулга 2007 оны 8 дугаар сарын 02-ны өдөр батлагдаж, энэ хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “Хуульч нь хууль зүйн үргэлжилсэн сургалтад хамрагдаж, 3 жил тутам сургалтын тодорхой багц цаг хангаж байх үүрэг хүлээнэ.”, 18 дугаар зүйлийн 18.1.2-т “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр энэ хуулийн 17.2-т заасан сургалтад хамрагдаагүй, авбал зохих багц цагийг хангаагүй;” бол хуульчийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан нь Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1., 3 дугаар зүйлийн 3.1.1., 16 дугаар зүйлийн 16.3., Шүүхийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3., 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасан зохицуулалттай зөрчилдөж байгаагаас гадна Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тавин нэгдүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан зарчмуудтай нийцэхгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан, Монгол Улсын гучин таван нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр; хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан Монгол Улсын хорин таван нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно.” гэж заажээ. Шүүхийн тухай хуулийн 28 дугаар зүйлд зааснаар шүүгчид нэр дэвшихэд Үндсэн хуулийн дээрх болзлыг хангасан байхаас гадна ял шийтгүүлж байгаагүй, хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасан сонгон шалгаруулалтад тэнцэж, гэрчилгээ авсан байх шаардлагыг тавьжээ. Хуульч сонгон шалгаруулах тухай хууль батлагдснаар Дээд боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт ороогүй бөгөөд уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан тодорхойлолттой нийцэхгүй хэдий ч Үндсэн хуульд заасан “хууль зүйн дээд боловсролтой” гэдэгт эрх зүйч мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн, хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн гэх хоёр болзлыг нэгтгэн ойлгож, Шүүхийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5