369 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Мөн тухайн сургалт нь төлбөртэй байх бөгөөд, төлбөртэй сургалтад заавал хамрагдах шинжийг агуулсан маргаан бүхий энэ хуулийн зохицуулалт нь тухайн хүний хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх иргэний эрхийг мөн зөрчжээ. Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт “аливаа этгээд нь ... эдийн бус баялаг болох...эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно.” гэсний дагуу нотариатч, өмгөөллийн мэргэшлийн шалгалтанд тэнцэн, нотариатч, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгосон тусгай зөвшөөрөл нь тухайн хүний хувьд хөрөнгө юм. Иймд Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т заагдсан түр сургалтад хамрагдаагүйн төлөө өмгөөлөгч, нотариатч нь өмгөөлөх, нотариатын ажил эрхлэх эрхээ алдахад хүрч байгаа нь тухайн хүний Үндсэн хуулиар баталгаажсан хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхтэй нийцэхгүй байна. 2. Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт төрийн алба хашиж байгаа хуульч хүний сургалтын зардлыг төр дааж байхаар заажээ. Шүүх, прокурорын байгууллагад ажиллаж байгаа хүний зардлыг нь төр /төсөв/, өмгөөлөгч, нотариатчийн ажил хийж байгаа хүн болон хуульчийн гэрчилгээ авсан боловч хараахан шүүгч, прокурор болоогүй байгаа иргэд нь хуульд заагдсан түр сургалтын зардлаа өөрөө даана гэсэн агуулга бүхий зохицуулалт нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин сууж байгаа хүн бүр хууль,...ийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал,...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно...” гэсэн заалттай нийцэхгүй байна.” гэжээ. Хоёр. Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн2010 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 77 дугаар захирамжаар томилогдсон Улсын дээдшүүхийн итгэмжилсэн төлөөлөгчдийн 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1/3230 дугаар албан бичгээр Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан хүсэлтэд: “Хүсэлт гаргах үндэслэл: Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1; Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1; 3 дахь хэсэг, Улсын дээд шүүхийн “Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн зарим зүйл, заалт Монгол Улсын Үндсэн хуульд нийцэхгүй байгаа талаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт мэдүүлэх тухай” 2010 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 23 дугаар тогтоол;
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5