Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

368 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл санхүүжүүлнэ.” гэсэн нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтыг,17.4дэх хэсгийн “Хуульчийн сургалтад хамрагдах журмыг Зөвлөл тогтооно.” Гэсэн ньҮндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3, 4 дэх хэсгийн заалтыг, 18 дугаар зүйлийн 18.1.2-т “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр энэ хуулийн 17.2-т заасан сургалтадхамрагдаагүй, авбал зохих багц цагийг хангаагүй;”гэсэнньҮн дсэнхуулийнНэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арванзургадугаарзүйлийн 3, 4, 7 дахьзаалт болон Тавин нэгдүгээр зүйлийн3, 4 дэх хэсгийнзаалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв. Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч, иргэн Н.Ариунболд Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ: “1. Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр энэ хуулийн 17.2-т заасан сургалтад хамрагдаагүй, авбал зохих багц цагийг хангаагүй;” гэж заан, хуульчийн гэрчилгээ хүчингүй болох үндэслэлийг заажээ. Хуульд ийнхүү заасны улмаас уг сургалтад хамрагдаагүй шүүгч, өмгөөлөгч, нотариатч, прокурорын ажил хийж байгаа хүмүүс уг ажлаа гүйцэтгэх боломжгүй болохын зэрэгцээ тухайн ажил, албан тушаалаас чөлөөлөгдөх эрх зүйн үндэслэл болжээ. Мөн уг хуулийн заалтыг үзэхэд хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцэж хуульчийн гэрчилгээ авсан боловч шүүгч, өмгөөлөгч, нотариатч, прокурорын ажил, албыг хараахан эрхлээгүй, ирээдүйд эрхлэх сонирхолтой бусад хуульчид нь уг сургалтад хамрагдахгүй бол мэргэшлийн шалгалтад хамрагдах боломжгүй болсон байна. Нэгэнт өөрийн мэдлэг чадвараа эрх бүхий этгээдээр хянуулан хуульчийн гэрчилгээ авсан хууль зүйн дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй хүнийг түр сургалтад хамрагдаагүйн төлөө түүний “хуульчийн хүчин төгөлдөр гэрчилгээ”-г хүчингүй болгох тухай хэм хэмжээ нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрхийг зөрчсөн байна. Үүнд: Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3/ “... хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх ... эрхтэй...”,4/ “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох...эрхтэй...”, 7/ “сурч боловсрох эрхтэй...” гэсэн заалтуудыг зөрчиж байна. Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн маргаан бүхий уг заалт нь хууль зүйн дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хуульчийн хүчин төгөлдөр гэрчилгээтэй хүнийг албадан сургах шинжийг агуулж байгаагаараа тухайн хүний сурч боловсрох эрхэд халдсан байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5