Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

367 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2010.11.24 Дугаар 08 Улаанбаатар хот Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3,17.4 дэх хэсэг, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн 18.1.2 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыгзөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 16.00 цаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Амарсанаа даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат, Ц.Сарантуяа /илтгэгч/, Д.Мөнхгэрэл, Б.Пүрэвням нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Г.АгарЭрдэнийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Н.Ариунболд, Улсын дээд шүүхийн төлөөлөгч Захиргааны хэргийн танхимын тэргүүн О.Зандраа, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Ц.Амарсайхан болон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нар оролцов. Хуралдаанаар Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийн “Хуульч нь хууль зүйн үргэлжилсэн сургалтад хамрагдаж, 3 жил тутам сургалтын тодорхой багц цаг хангаж байх үүрэг хүлээнэ.” гэсэн нь Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг,17.3 дахь хэсгийн “Шүүх, прокурорын байгууллагад ажиллагсдын сургалтын зардлыг улсын төсвөөс

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5