Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

364 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Найм. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Д.Загджав 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “...Иргэн Н.Ариунболдын Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлтэй холбогдуулан маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч болох миний бие 2010 оны 10 дугаар сарын14-ний өдрийн 10/6984, 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 10/7851 тоот албан бичгүүдээр тодорхой тайлбарыг хүргүүлсэн билээ. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд гаргах нэмэлт тайлбар байхгүй болно.” гэсэн байна. ҮНДЭСЛЭЛ: 1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.7 дахь хэсэгт “Санал хураалтын дүнгийн талаар маргаан гарвал санал хураалт явуулсан өдрөөс хойш тойргийн хороо 14 хоногийн дотор эцэслэн шийдвэрлэнэ.” гэсний “...эцэслэн...” гэж заасан нь шүүхэд хандах хүний үндсэн эрхийг хязгаарласан байна. 2. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.7 дахь хэсэгт “...эцэслэн” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтын “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх, ...”, Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна гэж хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 07 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл, Жаран зургадугаар зүйлийн 3 дахь хэсэг, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5