365 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ТОГТООХ НЬ: 1. Монгол Улсын Их Хурлаас 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.7 дахь хэсэгт “Санал хураалтын дүнгийн талаар маргаан гарвал санал хураалт явуулсан өдрөөс хойш тойргийн хороо 14 хоногийн дотор эцэслэн шийдвэрлэнэ.” гэсэн заалтын “...эцэслэн...” гэснийг хүчингүй болгосугай. 2. Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 07 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн тухай Улсын Их Хурлын 2010 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 70 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай. 3. Энэхүү тогтоол эцсийн шийдвэр тул гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ Н.ЖАНЦАН ГИШҮҮД П.ОЧИРБАТ Ж.АМАРСАНАА Д.НАРАНЧИМЭГ Ц.САРАНТУЯА Д.МӨНХГЭРЭЛ Б.ПҮРЭВНЯМ
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5