363 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Иймд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн тухай мэдээллийг шалгаж, Үндсэн хуулийн хүрээнд асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэжээ. Зургаа. Үндсэн хуулийн цэц энэхүү маргааныг 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Дунд суудлын хуралдаанаараа хянан хэлэлцэж, 07 дугаар дүгнэлт гаргасан байна. Уг дүгнэлтийн тогтоох хэсэгт: “1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.7 дахь хэсэгт “...эцэслэн...” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх...” гэсэн заалтыг зөрчөөгүй байна. 2. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.7 дахь хэсэгт “...эцэслэн...” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтын “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх, ...”, Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.” хэмээн шийдвэрлэсэн болно. Долоо. Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг Улсын Их Хурал 2010 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд 70 дугаар тогтоол гаргасан байна. Уг тогтоолд: “1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.7 дахь хэсэгт “...эцэслэн...” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтын “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх, ...”, Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.” гэсэн хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй. 2. Энэ тогтоолыг 2010 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.” гэсэн байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5