Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

348 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл илт зөрүүтэй байгаа тул нотлох баримтыг судлан, Цэцийн гишүүний 2010 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 54 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцон мэдээллийг хянан шалгаж өгнө үү.” гэжээ. Дөрөв. Дээрх гомдлыг Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдаанаар хянан хэлэлцээд 2010 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 20 дугаар магадлал гаргасан байна. Уг магадлалын үндэслэх хэсэгт: “Үндсэн хуулийн цэц 2006 оны 05 дугаар дүгнэлтээрээ Сонгуулийн ерөнхий хороо сонгуультай холбоотой маргааныг эцэслэн шийдвэрлэхээр заасан Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хуульд заасан иргэний шүүхэд хандах эрхийг зөрчөөгүй байна гэж шийдвэрлэсэн байна. Харин 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.7 дахь хэсгийн заалтаар санал хураалтын дүнгийн талаар маргаан гарвал тойргийн хороо эцэслэн шийдвэрлэж байхаар нэмэлт оруулжээ. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.7 дахь хэсэгт “ ... эцэслэн ...” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн эсэх талаар иргэн Н.Ариунболдын гаргасан гомдол үндэслэлтэй байна.” гэжээ. Тав. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүнД.Загджаваас Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбарт: “... Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 50.7-д заасан “санал хураалтын дүн” гаргах ажиллагаа нь саналын хуудас тоолох ажиллагаа бөгөөд уг ажиллагааг хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуулиар тусгайлан эрх олгосон сонгуулийн байгууллага болох хэсгийн хороонд олгосон бөгөөд өөр ямар ч байгууллагад энэхүү эрхийг олгоогүй байна. Харин тойргийн хороо хэсгийн хороодоос ирүүлсэн санал хураалтын дүнг хуульд заасан үзүүлэлтээр нэгтгэж, тухайн тойргийн санал хураалтын эцсийн дүнг гаргадаг. /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 50.1 дэх хэсэг/ Сонгуулийн санал хураалтын дүнгийн талаарх маргаан шат шатны шүүх, сонгуулийн хороодоор дамжин сунжрах, хугацаа алдах, сонгуулийн дүн гарахгүй удаашрах, үүний улмаас сонгуулийн үр дүн хуульд заасан хугацаанд гарахгүй байх, төрийн эрх барих

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5