Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

347 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Хоёр. Дээрх мэдээллийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Болдбаатар урьдчилан шалгаж 2010 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 54 дугаар тогтоолоор маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзсан бөгөөд уг тогтоолын үндэслэлд: “Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.7 дахь хэсэгт санал хураалтын дүнгийн талаар гарсан маргааныг тойргийн хороо эцэслэн шийдвэрлэнэ хэмээн заасан нь мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.10 дахь хэсэгт заасан ерөнхий журмаас өөр байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх заалтад “... Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1, 4.2-т зааснаас бусад байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд ...” хэмээн заасны дагуу тойргийн хорооны шийдвэрийг шүүх гомдлоор авч хэлэлцэхээр байна.” Үндсэн хуулийн цэц нь 2006 оны 5 дугаар дүгнэлтээрээ Сонгуулийн ерөнхий хороо сонгуультай холбоотой маргааныг эцэслэн шийдвэрлэхээр заасан Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтууд Үндсэн хуульд заасан иргэний шүүхэд хандах эрхийг зөрчөөгүй байна хэмээн шийдвэрлэж байсан байна... .” гэжээ. Гурав. Иргэн Н.Ариунболд Цэцийн гишүүний дээрх тогтоолыг эс зөвшөөрч Үндсэн хуулийн цэцэд дахин хандаж гомдол гаргасан бөгөөд уг гомдолд: “... Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 50.7-д “...эцэслэн...” гэсэн нь буюу санал хураалтын дүнгийн талаар үүссэн маргааныг тойргийн хороо эцэслэн шийдвэрлэж байхаар заасан нь Үндсэн хууль зөрчсөн тухай мэдээллийг хянан шалгаж маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзсан шийдвэр гаргахдаа мэдээлэлд хавсаргасан нотлох баримтыг дутуу эсхүл үнэлээгүй байна. ... ... Өөрөөр хэлбэл Монгол Улсын шүүх, сонгуулийн тойргийн хороонд холбогдуулан санал хураалтын дүнгийн талаар гаргасан гомдлыг хэргийн харьяалал зөрчсөн буюу тухайн маргаан нь шүүхийн бус Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдвэрлэх маргаан гэж үзэн шийдвэрлэж, улмаар уг шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болжээ. Иймд Монгол Улсын шүүхийн шүүгчийн “хэрэг хүлээн авахаас татгалзсан” шийдвэрийн үндэслэл, Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2010 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 54 дүгээр тогтоолын үндэслэлээс

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5