349 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл дээд байгууллага болох Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болох, цаашлаад төрийн гүйцэтгэх дээд байгууллагыг эмхлэн байгуулах хугацаа хойшлох, хууль ёсоор саналаа өгсөн мянга мянган сонгогчдын төлөөлөл Улсын Их Хуралд сонгогдохгүй байх, сонгогчдын эрх ашиг хохирох зэрэг сөрөг үр дагаврыг арилгах үүднээс санал хураалтын дүнгийн талаар аливаа маргаан гарвал тухайн тойргийн хороо 14 хоногийн дотор эцэслэн шийдвэрлэж байхаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан. Санал хураалтын дүнгийн талаар гарсан маргааныг тойргийн хороо 14 хоногийн дотор эцэслэн шийдвэрлэж байгаа нь тогтоосон тодорхой хугацаанд явагддаг сонгуулийн үйл ажиллагааны онцлогтой холбоотой. ... ... Иймд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.7 дахь хэсгийн “эцэслэн” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна.” гэжээ. Зургаа. 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр иргэн Н.Ариунболдоос Үндсэн хуулийн цэцэд мэдээллийн нэмэгдүүлсэн шаардлага ирүүлснийг Цэцийн гишүүн бие даасан мэдээлэл хэмээн үзсэн бөгөөдуг мэдээлэлд: “... Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.7 дахь хэсэгт “... эцэслэн ...” гэж заасан байгаа нь Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэхийг хянуулахаар гаргасан мэдээллийн шаардлагыг 50 дугаар зүйлийн 50.7 дахь хэсэг бүхэлдээ Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалт зөрчсөн эсэхийг хянуулахаар, шаардлагын зүйлээ хянаж байгаа асуудлын хүрээнд нэмэгдүүлж байна. Нөгөө талаас тойргийн хороо гэх байгууллага нь сонгуулийг зохион явуулах зорилгоор төрөөс байгуулагддаг түр ажиллагаатай байгууллага. Цэцийн гишүүний 2010 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 54 дүгээр тогтоолд дурдсанчлан тойргийн хорооны шийдвэрт гомдогч шүүхэд гомдол мэдүүлэх боломжтой байлаа ч тойргийн хороо нь түр ажиллагаатай тул түүнтэй шүүхээр маргалдаж байх үед татан буугдвал, түүнчлэн татан буугдсаных нь дараа эрх нь зөрчигдсөн тухай мэдсэн этгээд нь тойргийн хороонд хамаарах асуудлаар шүүхэд мэдүүлэх, гомдлоо шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй болдог байна. ...” гэжээ.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5