Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

346 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 19.10-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй тохиолдолд л тойргийн хорооны шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо хянан шийдвэрлэдэг ба санал хураалтын дүнгийн талаархи буюу санал дахин тоолохтой холбогдсон маргааныг Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 50.7-д өөрөөр заасан тул энэ төрлийн маргааныг сонгуулийн төв байгууллага авч хэлэлцэхгүй. Түүнчлэн Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57.5-д сонгуулийн төв байгууллагын хянан шийдвэрлэх маргааныг тусгайлан заасан бөгөөд уг хэсэгт санал дахин тоолохтой холбогдсон маргааныг хянан шийдвэрлэх бүрэн эрх Сонгуулийн ерөнхий хороонд олгогдоогүй байна. ... ... Нэгэнт сонгуулийн санал хураалтын дүн буюу саналын хуудсыг дахин тоолох тухай маргааныг Сонгуулийн төв байгууллага хянан шийдвэрлэх эрх зүйн үндэслэлгүй тул тухайн асуудлаар үүссэн маргаан нь Үндсэн хуулийн цэцийн харьяаллын бус. Өөрөөр хэлбэл санал тоолох ажиллагаа нь хууль бус байснаас санал хураалтын дүнгийн талаар маргаан гарч дахин санал тоолох тухай маргаан гарвал уг асуудлыг шийдвэрлэх эрх мэдэл Үндсэн хуулийн цэцэд алга байна. ... ... Харин Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 50.7-д сонгуулийн санал хураалтын дүнгийн талаархи маргаан буюу санал дахин тоолуулахтай холбогдсон хэрэг маргааныг шүүхээс өмнө маргаан урьдчилан шийдвэрлэх энэхүү шатанд эцэслэн шийдвэрлэгдэхээр заасан нь Монгол Улсын иргэний зүгээс улс төрийн эрх, эрх чөлөөгөө зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрхийг хязгаарлаж, улмаар шүүхийн “шүүх” эрх мэдлийг хязгаарласан байна. ... ... Гэвч Улсын Их Хурлын сонгуулийн санал хураалтын дүнгийн талаархи маргаан буюу санал дахин тоолохтой холбогдсон хэрэг маргаан шүүхээс өмнө маргаан урьдчилан шийдвэрлэх шатанд эцэслэн шийдвэрлэгдэхээр Улсын Их Хурлын сонгуулийн тухай 50.7-д туссан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дахь заалтын “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах ... эрхтэй”, Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг нийслэлийн шүүх, сум, сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэнэ... .” гэсэнтэй нийцэхгүй байна. ” гэжээ.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5