Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

345 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2010.11.17 Дугаар 07 Улаанбаатар хот Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.7 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 12.45 цаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэг даргалж, гишүүн П.Очирбат, Ж.Амарсанаа /илтгэгч/, Д.Мөнхгэрэл, Б.Пүрэвням нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Г.Агар-Эрдэнийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд гомдол гаргагчиргэн Н.Ариунболд, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Загджавнар оролцов. Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч, иргэн Н.Ариунболд Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ: “... Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 50.7-д сонгуулийн санал хураалтын дүнгийн талаархи маргааныг сонгуулийн дунд шатны байгууллага болох тойргийн хороо эцэслэн шийдвэрлэж байхаар заажээ. Өөрөөр хэлбэл санал хураалтын дүн сонгуулийн хэсгийн болон тойргийн хэмжээнд маргаантай байгаад саналын хуудас дахин тоолуулахтай холбогдон гарсан маргааныг тойргийн хороо эцэслэн шийдвэрлэж байх хэм хэмжээ Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд “тогтоогджээ”.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5