342 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл “нийтээр хүлээн зөвшөөрсөн дэлхийн жишиг”-т үндэслэж хийсэн тайлбарыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хүнийг насаар нь ялгаварлаж эрхээ эдлэх явдлыг нь зохицуулж болохгүй. Тэр тусмаа хүүхдийг. Учир нь: 1. Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2-т “Хүнийг насаар нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна”, 2. Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11-д “...хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална”, 3. Хүүхдийн эрхийн тухай Конвенцийн 2 дугаар зүйлийн 1-д “Оролцогч улсууд хүүхдийн ..., төрсөн болон бусад байдлаар үл шалтгаалан аливаа хэлбэрээр алагчлахгүй энэхүү Конвенцид заасан бүх эрхийг харьяалалдаа байгаа хүүхэд бүрийн хувьд хүндэтгэн хангана” гэж тус тус заасан байна. Иргэний хуулийн 16-18-р зүйлд заасан насны байдал нь “иргэний эрх зүйн чадамжийг буюу иргэний харилцаанд орж, үйлдлийнхээ төлөө ухамсартайгаар хариуцлага хүлээх чадварт үндэслэсэн насны хязгаар болохыг онцлон тэмдэглэе. Гурав: Хүүхэд төрсөн буюу амьдарч байгаа газраасаа хамаарч ялгаварлан гадуурхагдах ёсгүй юм. Учир нь: 1. Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2-т “Хүнийг насаар нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна”, Арван зургадугаар зүйлийн 11-д “...хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална”, 2. Хүүхдийн эрхийн тухай Конвенцийн 2 дугаар зүйлийн 1-д “Оролцогч улсууд хүүхдийн ..., төрсөн болон бусад байдлаар үл шалтгаалан аливаа хэлбэрээр алагчлахгүй энэхүү Конвенцид заасан бүх эрхийг харъяалалдаа байгаа хүүхэд бүрийн хувьд хүндэтгэн хангана”, 3 дугаар зүйлийн 1-д “...хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна гэсэн байна. Эцэст нь Хүний эрхийг өмнө байснаас эсвэл хууль зүйн эрх сурвалжид томъёологдон, бататгаснаас нь дордуулах ёсгүй. Харин байнга сайжруулж байх нь төрийн хийгээд Олон улсын гэрээнд нэгдэн орсон гишүүн орны үүрэг болохыг тэмдэглэе.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5