Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

343 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ҮНДЭСЛЭЛ: Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн 40.1.1; 40.1.2 дахь хэсгийн заалт нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Аравдугаар зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 2, Арван зургадугаар зүйлийн 11, Арван долдугаар зүйлийн 2, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулаагүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: 1. Гэр бүлийн тухай хуулийн “хүүхдэд олгох тэтгэлгийн хэмжээг хүүхдийн насны байдлыг харгалзан, тухайн бүс нутгийн амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тогтоох тухай” заасан 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг болон 40.1.1, 40.1.2 дахь заалт нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Аравдугаар зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 2, Арван зургадугаар зүйлийн 11, Арван долдугаар зүйлийн 2, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг тус тус зөрчөөгүй байна. 2. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай. ДАРГАЛАГЧ Н.ЖАНЦАН ГИШҮҮД Ж.БОЛДБААТАР Ж.АМАРСАНАА Ц.САРАНТУЯА Б.ПҮРЭВНЯМ

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5