341 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл бүрнээ нийцсэн байх ёстой /Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1/ бөгөөд тэдгээрт томъёологдон, бататгагдсан хүний эрхийг зөрчих ёсгүй. Мөн Олон улсын гэрээний эрх зүйн тухай Венийн Конвенцийн 27 дугаар зүйлд “Оролцогч улс гэрээг биелүүлэхгүй байгаагаа зөвтгөхийн тулд дотоодынхоо эрх зүйн заалтыг баримтлан зааж үл болно гэсэн байна. Энэхүү заалтыг үл анхаарваас Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалт зөрчигдөхөд хүрнэ. Хоёр: Итгэмжлэгдсэн төлөөлөгч “Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 2-т “Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно” гэж заасан билээ” гэжээ. Үндсэн хуулийг үзвэл “Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно” гэсэн байна. Үүнээс үзвэл: 1. Итгэмжлэгдсэн төлөөлөгч үндсэн хуулийг дур зоргоор өөрчлөн тайлбарласан байна. Ийм эрх одоогоор хэнд ч олгогдоогүй бөгөөд Үндсэн хуулийг зөвхөн мэдэж сахих үүрэг бүх хүнд адил тэгш оноогдсон болно. 2. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Үндсэн хуулийг “хуульд бүрнээ нийцүүлэн” тайлбарлаж Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг эсрэгээр нь ойлгон хэрэглэжээ. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дурдсан “нийтээр хүлээн зөвшөөрсөн дэлхийн жишиг”-ийн тухайд, эрх зүйд “нийтээр хүлээн зөвшөөрсөн дэлхийн жишиг”-ийг дагах бус харин “олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээнд үндэслэх" тухай ойлголт бий. Үүний учир: - Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3-д “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ. - Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 3-д “Улсын дээд шүүх бусад шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй, албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй”, - Гэр бүлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т “Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэж тус тус заажээ. Иймд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэхэд
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5