Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

340 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-ийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгийн шууд утга санаа нь итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбартай дүйхгүй байна. 2. Хуулийг зөв хэрэглэх талаар тайлбар гаргах бүрэн эрхийг гагцхүү Монгол Улсын дээд шүүх хэрэгжүүлдэг тул дээрх тайлбарыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэхэд хууль зүйн үндэслэл бүхий тайлбар гэж хүлээн авах боломжгүй юм. “Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн заалтыг үндэс болгон Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11, Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 3 дугаар зүйлийн 1, 6 дугаар зүйлийн 2-ыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна” гэж итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан тухайд: Гэрлэлт цуцлуулсан эцэг, эхээс сард нэг удаа хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан тогтоосныг дээрх тайлбараар зөвтгөх боломжгүй юм. Учир нь гэрлэлт цуцлахаас өмнө тухайн хүүхэд амьдралын чанарын ямар түвшинд амьдарч байсныг харгалзан үзэхгүйгээр болон 11 нас хүрээгүй тул “хагас хүн” гэж тооцон түүнд өөрийнх нь эцэг эсвэл эхээс олгох тэтгэлгийг хүн амын амьжиргааны доод түвшингийн 50 хувиар тогтоосон нь шударга бус, хуулийн албадлагаар насаар ялгаварласан, амьдралын чанарыг нь дордуулсан явдал болж байна. Хүүхдийн бие бялдар, оюун ухаан гүйцэд төлөвшөөгүйн улмаас түүнд онцгой халамж, хамгаалалт, түүний дотор эрх зүйн зохих хамгаалалт шаардлагатай болдог. Үүний учир Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” хэмээн онцлоод 11 дэх хэсэгтээ “...хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэж заасан. Иймд төр иргэнээ насаар үл ялгаварлан, адил тэгш нөхцлөөр /Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2/ хамаалалдаа авахаар иргэнийхээ өмнө үүрэг амлалт /Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1/ авсан. Хүүхдийн эрхийн тухай Конвенцийн 2 дугаар зүйлийн 1-д “Оролцогч улсууд хүүхдийн ..., төрсөн болон бусад байдлаас үл шалтгаалан аливаа хэлбэрээр алагчлахгүй, энэхүү Конвенцид заасан бүх эрхийг харьяалалдаа байгаа хүүхэд бүрийн хувьд хүндэтгэн хангана” гэсэн байна. Иймээс итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбарыг хүлээн зөвшөөрөгдөх үндэслэлгүй байна. Учир нь аливаа хууль, хуулийн заалт хууль зүйн эх сурвалжид

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5