339 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тухай хуулийн 40.1.1, 40.1.2 дах заалт нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 3. Төр хүүхдийн ашиг сонирхлыг хамгаална гэсэн Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11 дэх хэсэгт заасныг баримталж Гэр бүлийн тухай хуулиар хүүхдийн тэтгэлэгийн асуудлыг зохицуулсан. Ажилгүй, тодорхой орлогогүй гэсэн нэрийдлээр хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлсхийж байгаа хариуцагч олон байна. Хүүхдийн тэтгэлгийг амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр, улмаар хүүхдийн насыг нь харгалзан ялгамжтай тогтоосон явдал өөрийн учир шалтгаантай юм. Үүнд: 1973 оны Гэр бүлийн тухай хуулиар хүүхдийн тэтгэлгийг шүүхээс хуульд заасан хувь хэмжээгээр тогтоож, хариуцагчийн сар бүрийн цалин, бусад орлогоос гаргуулдаг байсан нь бодит нөхцөл байдлаас шалтгаалан шүүхийн шийдвэр бүрэн биелэгдэхгүй байсан тул 1999 онд амьжиргааны доод түвшний хэмжээгээр насны ялгавартай тогтоодог болжээ. Түүнчлэн иргэдийн дунд хэрэглээ өндөртэй, амьжиргааны баталгаажих түвшингээс дээгүүр орлоготой нэг хэсэг байдаг боловч жил бүрийн статистик тоо баримтаас харахад Монгол улсын хүн амын гуравны нэг орчим хувь нь хэрэглээ багатай, амьжиргааны доод түвшингээс доогуур амьдарч байна. Иймээс амьжиргааны доод түвшингээс доогуур орлого, амьдралтай нөгөө хэсэг байгаа гэдгийг анхаарч, хүний хэрэгцээ хязгааргүй, тэр болгоныг хангана гэдэг нь үл бүтэх зүйл гэдгийг бодолцож үзэх нь зүйтэй болов уу. Ийм нөхцөлд хүүхдийн язгуур эрх ашгийг хамгаалах зорилгоор хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлсхийж буй хариуцагчаас хамгийн багаар буюу амьжиргааны баталгаажих түвшингээр тогтоож, тэтгэлэг гаргуулж байхаар хуульчилжээ. Харин хүүхдийн насыг нь харгалзан ялгамжтайгаар тогтоосон нь оновчтой бус байж болох талтай ч энэ нь үүсээд байгаа бэрхшээлийг даван туулах нэг арга зам болно. Цаашид Гэр бүлийн тухай хуулиар зохицуулж байгаа харилцааг боловсронгуй болгох чиглэлээр холбогдох байгууллагууд ажиллаж байна” гэжээ. Зургаа. Иргэн Б.Бэхбат Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт гаргасан хариу тайлбартаа: Нэг: Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу тодорхой орлого байхгүй, ажилгүй тэтгэлэг төлөгчөөс гаргуулж болох тэтгэлгийн хэмжээг тогтоосон гэжээ. Энэхүү тайлбартай нь холбогдуулан хуулийг үзвэл:
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5