Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

338 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу тодорхой орлого байхгүй, ажилгүй тэтгэлэг төлөгчөөс гаргуулж болох тэтгэлгийн хэмжээг тогтоосон. Харин цалингаас өөр орлогогүй хариуцагчаас 40.2-т заасны дагуу тэтгэлэг гаргуулах асуудлыг зохицуулж байна. Ингэж хүүхдийн тэтгэлгийн хэмжээг харилцан тохиролцож тогтоох эрх, үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүүхдэд олгох тэтгэлэгийн хэмжээг тус хуулийн 40.1 дэх хэсэгт зааснаар шүүх тогтоохоор хуульчилсан нь Үндсэн хуулийн Арван зугадугаар зүйлийн 11 дэх хэсэг, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Мөн Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар хүн амын амьжиргааны доод түвшин гэж хэрэглээний доод хэмжээг мөнгөн хэлбэрээр илэрхийлснийг хэлэх бөгөөд энэ нь Монгол улсын иргэний нэн тэргүүний зайлшгүй хэрэгцээ буюу хэвийн амьжиргааны хамгийн доод түвшинг тодорхойлдог. Түүнчлэн тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөдөлмөрийн хөлс, нөхөн олговрын хэмжээг тогтоох, төрөөс иргэдэд эд, мөнгөний туслалцаа үзүүлэхэд хүн амын амьжиргааны доод түвшинг жишиг болгон зохих хууль тогтоомжоор зохицуулна” гэж заасны дагуу Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн 40.1.1, 40.1.2 дах заалтад хүүхдийн тэтгэлэгийн хэмжээг тогтоохдоо тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшинг жишиг болгосон нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 3 дугаар зүйлийн 1, 6 дугаар зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 2. Монгол улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 2-т “Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно” гэж заасан билээ. Үндсэн хуулийн дээрх заалтыг баримтлан Монгол улсын хүн амын сар, өдөр тутмын хэрэглээ буюу нас насны хүүхдийн хэрэглээтэй уялдуулж Гэр бүлийн тухай хуулийн 40.1.1, 40.1.2-т хүүхдэд олгох тэтгэлэгийг насны ялгавартай тогтоосон байна. Хэдийгээр насны ялгавартай тэтгэлэгийн хэмжээ тогтоосон ч яаж төлөх талаархи эрх нь Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлээр ч нээлттэй, шүүхийн практик ч байгаа. Монгол улсын Иргэний хуулийн 16-18 дугаар зүйлүүдэд иргэнийг насаар нь ангилж, ялгавартай заасан байдаг бөгөөд Иргэний хуулиа удирдлага болгоод үзсэн ч Гэр бүлийн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5