337 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэгэнт дээрх хууль зүйн эх сурвалж зөрчигдвөл Үндсэн хуулийн холбогдох заалт мөн нэгэн адил зөрчигдөхөд хүрнэ. Үүнээс үзвэл “Үндсэн хуулийн харьяалан шийдэх асуудал биш байна” гэж үзэх үндэслэлгүй байна...” гэжээ. Дөрөв. Иргэн Б.Бэхбатын гомдлыг Үндсэн хуулийн цэц Бага суудлын хуралдаанаараа хянан хэлэлцээд 2010 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 19 дүгээр магадлалаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн бөгөөд уг магадлалын хянах хэсэгт: 1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийн хэмжээг тогтоохдоо амьжиргааны доод түвшин болон түүнээс доогуур хэмжээгээр хязгаарласан, тэтгэлэг авах эрх бүхий хүүхдийн тэтгэлгийн хэмжээг насны байдлаар ялгаварласан нь Үндсэн хуулийн маргааны шинжийг агуулж байна. 2. Иргэн Б.Бэхбатын гомдолд дурдсан Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт гэр бүл цуцлуулахаар шүүхэд хандахаас өмнөх хугацааны тэтгэлгийг нөхөн гаргуулах хүсэлт гаргасан тохиолдолд түүнийг хэрхэн шийдвэрлэх тухай заалт байхгүй байгаа нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна гэсэн нь Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдвэрлэх асуудал биш байна.” Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн 40.1.1, 40.1.2 дахь заалт Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Аравдугаар зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 2, Арван зургадугаар зүйлийн 11, Арван долдугаар зүйлийн 2, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх үндэслэлтэй байна” гэж заасан байна. Тав. Монгол Улсын Их Хурлын даргын 2010 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 135 дугаар захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: 1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулан, хүүхдийн тэтгэлэг тогтоож болохоор заасан бөгөөд ийнхүү тохиролцож гэрээ байгуулаагүй бол мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан хэмжээгээр хүүхдэд олгох тэтгэлгийн хэмжээг шүүх тогтоодог. Өөрөөр хэлбэл Гэр
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5