Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

336 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Энэхүү пактад оролцогч улсууд хүн бүрийн болон түүний өрх гэрийн хүрэлцээтэй хоол хүнс, хувцас, орон сууцыг оролцуулан, амьдралын хүрэлцээтэй түвшинд аж төрөх, амьдралынхаа нөхцлөө байнга сайжруулах эрхийг нь хүлээн зөвшөөрнө”. Эндээс үзэхэд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн 40.1.1, 40.1.2 дахь заалт нь хууль зүйн эх сурвалжид нийцээгүй байгаа тул тэдгээрийг Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтад нийцээгүй гэж үзэхийн зэрэгцээ Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалт зөрчигдсөн гэж үзэхэд хүргэж байна. 2. Гэр бүлийн тухай хуулийн дээрх заалт нь Хүүхдийн эрхийн тухай конвенц, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт, Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцид заасанд нийцэхгүй байхад “Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгосон байна” гэж үзсэн нь хууль зүйн зарим эх сурвалжийг зөрчихөд хүргэжээ. Үүнд: Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”; Олон улсын гэрээний эрх зүйн тухай Венийн конвенцийн 27 дугаар зүйлийн “Оролцогч улс гэрээг биелүүлэхгүй байгаагаа зөтгөхийн тулд дотоодынхоо эрх зүйн заалтыг баримтлан зааж үл болно” гэсэн заалт тус тус зөрчигдөх болно. 3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд гэр бүл цуцлахаар шүүхэд хандахаас өмнөх хугацааны тэтгэлгийг хүүхдэд нөхөн олгуулах эрх зүйн орчин байхгүй байгаа нь дараах хууль зүйн эх сурвалжийг зөрчсөн гэж үзэж байна. Үүнд: Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “..., үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг мөн”; Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 27 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Оролцогч улсууд хүүхдийн эцэг эх болон түүний талаар хариуцлага хүлээх бусад хүн өөрийн улсад болон хилийн чанадаас хүүхдээ тэжээн тэтгэх явдлыг сэргээхэд чиглэсэн бүхий л шаардлагатай арга хэмжээг авна”; Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн 16 дугаар зүйлийн d хэсгийн “гэрлэлтийн байдлаас үл хамаарч эцэг эх хүүхэдтэй холбоотой асуудлаар адил эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд бүх тохиолдолд хүүхдийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавина” гэснийг тус тус зөрчсөн.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5