Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

335 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хэмжээг тогтоох, төрөөс иргэдэд эд, мөнгөний туслалцаа үзүүлэхэд хүн амын амьжиргааны доод түвшинг жишиг болгон зохих хууль тогтоомжоор зохицуулна” хэмээн заасныг удирдлага болгосон байна. 2. Иргэн Б.Бэхбат мэдээлэлдээ Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт гэр бүл цуцлуулахаар шүүхэд хандахаас өмнөх хугацааны тэтгэлгийг нөхөн гаргуулах хүсэлт гаргасан тохиолдолд түүнийг хэрхэн шийдвэрлэх тухай заалт байхгүй байгаа нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна гэсэн нь Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдвэрлэх асуудал биш байна.” гэжээ. Гурав. Энэхүү тогтоолыг эс зөвшөөрч иргэн Б.Бэхбат Үндсэн хуулийн цэцэд дахин хандаж гаргасан гомдолдоо: “...1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн 40.1.1, 40.1.2 дахь заалт Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээгээр баталгаажиж, хамгаалагдсан хүний /хүүхдийн/ үндсэн эрх бодитой хэрэгжих эрх зүйн орчныг бий болгож чадсан тохиолдолд сая Үндсэн хуульд бүрнээ нийцсэн /Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1/ байх шаардлагыг хангана. Эрх зүйн ийм орчин бий болоогүй тохиолдолд хуулийн эдгээр заалтыг Үндсэн хуульд нийцэж байна гэж үзэх боломжгүй юм. Учир нь Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ бол хүний /хүүхдийн/ үндсэн эрхийг томъёолж, бататгасан хууль зүйн эх сурвалж. Цэцийн гишүүн “...хүүхдэд олгох тэтгэмжийг Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тогтоосон байна” гэж үзсэн нь Гэр бүлийн тухай хуулийн дээрх заалт хууль зүйн эх сурвалжид томъёолж, бататгасан хүний эрхийг хангасан эрх зүйн орчин болж чадсан эсэхийг анхааралтай авч үзээгүй байна гэж үзэхэд хүргэж байна. Учир нь Гэр бүлийн тухай хуулийн дээрх заалт нь дараахь хууль зүйн эх сурвалжид заасныг хангасан эрх зүйн орчныг бий болгосон тохиолдолд тэдгээрийг Үндсэн хуульд нийцэж байна гэж дүгнэх боломжтой. Үүнд: Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна”; мөн конвенцийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Оролцогч улсууд хүүхдийн амьдрах, эсэн мэнд хөгжих бололцоог дээд зэргээр бүрдүүлэн хангана”; Эдийн засаг,

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5