334 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хүлээх бөгөөд бүх тохиолдолд хүүхдийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавина” гэснийг зөрчиж байна. Эндээс үзвэл хуулийн заалт нь дээр дурьдсан Монгол Улсын олон улсын гэрээг зөрчиж улмаар Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь заалтыг мөн зөрчиж байна. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, 40.1.1, 40.1.2 дахь заалт болон уг зүйлд гэр бүл цуцлуулахаар шүүхэд хандахаас өмнөх хугацааны тэтгэлгийг нөхөн гаргуулах хүсэлт гаргасан тохиолдолд түүнийг хэрхэн шийдвэрлэх тухай заалт байхгүй байгаа зэрэг нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Аравдугаар зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 2, Арван зургадугаар зүйлийн 11, Арван долдугаар зүйлийн 2, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэж үзэж маргаан үүсгүүлэхээр ийнхүү мэдээлэв.” гэжээ. Хоёр. Иргэн Б.Бэхбатын мэдээллийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн урьдчилан шалгаж, 2010 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 61 дүгээр тогтоолоор маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс доорх үндэслэлээр татгалзсан байна: 1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулан хүүхдийн тэтгэлэг тогтоож болохоор заасан бөгөөд ийнхүү тохиролцож гэрээ байгуулаагүй бол мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан хэмжээгээр хүүхдэд олгох тэтгэлгийн хэмжээг шүүх тогтоодог. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 2 дахь хэсгээр иргэн бүр үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх журамт үүрэгтэй хэмээн заасны дагуу Гэр бүлийн тухай хуулиар эцэг, эх үр хүүхэддээ олгох тэтгэмжийн хэмжээг өөр хоорондоо харилцан тохиролцсоны үндсэн дээр тогтоох эрх, үүргийг олгосон бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд төрөөс хүүхдэд олгох тэтгэмжийн хэмжээг Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11 дэх хэсэгт “...эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх...” гэж заасны дагуу тогтоосон байна. Ийнхүү хүүхдэд олгох тэтгэмжийн хэмжээг тогтоохдоо Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөдөлмөрийн хөлс, нөхөн олговрын
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5