333 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11-д “...Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална”, Арван есдүгээр зүйлийн 1-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэсэн заалтыг тус тус зөрчиж байна. Үүний зэрэгцээ хуулийн заалт нь Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 3 дугаар зүйлийн 1-д “...хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна.”, 6-р зүйлийн 2-т “...Оролцогч улсууд хүүхдийн амьдрах, эсэн мэнд хөгжих бололцоог дээд зэргээр бүрдүүлэн хангана.” гэсэн заалтуудыг зөрчиж байгаа нь Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2-т “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ” гэж заасныг зөрчиж байна. 3. Хуулийн заалтад хүүхдэд олгох тэтгэлэгийг тогтоохдоо нас харгалзсан нь үндэслэл муутайн дээр уг заалт нь хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан хууль зүйн орчин болж чадсангүй. Хүүхдийн амьжиргааны зардлыг насаар нь ялгавартай тогтоосон нь бодит байдалд нийцэхгүйн зэрэгцээ насаар нь алагчилсан хууль зүйн орчныг бий болгосон байна. Үүнээс үзвэл хуулийн энэ заалт нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2-т “ Хүнийг ...нас...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.” гэж заасныг зөрчиж байна. 4. Хүүхдийн тэтгэлгийг тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тогтоон хуульчилсан нь эцэг эх хүүхдээ тэжээн тэтгэхэд санхүүгийн хувьд адил тэнцүү үүрэг хүлээх нөхцлийг хаасан, тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс зайлсхийхэд ашигтай байдал бий болгосон эрх зүйн орчин болж хувирсан байна. Үүнээс үзвэл хуулийн заалт нь Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 2-д “..., үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг мөн” гэсэн заалт зөрчигдөж байна. Үүний зэрэгцээ Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 27 дугаар зүйлийн 2-д “Эцэг эх буюу хүүхдийн төлөө үүрэг хариуцлага хүлээж байгаа бусад хүн хүүхдийг хөгжүүлэхэд шаардагдах амьдралын нөхцлийг өөрсдийн чадавхи, санхүүгийн боломжийн хэрээр хангах үндсэн үүрэг хүлээнэ”, Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн 16 дугаар зүйлийн d-д “гэрлэлтийн байдлаас үл хамаарч эцэг эх хүүхэдтэй холбоотой асуудлаар адил эрх эдэлж, үүрэг
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5