Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

332 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт оруулсан Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараахь хэмжээгээр тогтооно” гээд 40.1.1 дэх заалтад “11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар”, 40.1.2 дахь заалтад “11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр” гэж заасан байна. Засгийн газраас тогтоосон амьжиргааны доод түвшин нь Монгол Улсын иргэний хэвийн амьжиргааг тодорхойлсон үзүүлэлт биш. Монгол Улсын нэгдэн орж, соёрхон баталсан Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын Пактын 11 дүгээр зүйлийн 1-д “Энэхүү Пактад оролцогч улсууд хүн бүрийн болон түүний өрх гэрийн хүрэлцээтэй хоол хүнс, хувцас, орон сууцыг оролцуулан, амьдралын хүрэлцээтэй түвшинд аж төрөх, амьдралынхаа нөхцлөө байнга сайжруулах эрхийг нь хүлээн зөвшөөрнө” гэсэн байна. Хүүхдийн тэтгэлгийг тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр жишиг болгон тогтоосон болон гэр бүл цуцалсан шүүхийн шийдвэр гарахаас өмнөх хугацааны тэтгэлгийг нөхөн олгох хүсэлтийг шийдвэрлэсэн заалт Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд байхгүй байгаа нь Үндсэн хуулийн зарим заалт болон Монгол Улсын олон улсын зарим гэрээний заалтыг зөрчсөн гэж үзэж байна. 1. Тухайн хүүхэд амьдралын чанарын ямар түвшинд амьдарч байсныг үл харгалзан хүүхдийн тэтгэлгийг түүний амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр жишиг болгон тогтоосон нь хүүхдийн амьдралын чанарын түвшинг дордуулах нөхцлийг хуульчлан баталгаажуулсан байна. Зүй нь хүүхдийн амьдралын чанар өмнөхөөсөө дордох биш харин наанадаж өмнөхөөсөө дордохгүй байх нөхцлийг хуульчлан баталгаажуулж өгвөл шударга ёсонд нийцнэ. 2. Гэрлэлт цуцлуулахаар шүүхэд хандахаас өмнөх хугацааны тэтгэлгийг нөхөн гаргуулах хүсэлт гаргасан тохиолдолд түүнийг хэрхэн шийдвэрлэх заалт Гэр бүлийн тухай хуулийн дээрх зүйлд байхгүй байгаа нь хүүхдийн амьдралын чанарыг дордуулж, эрхийг нь зөрчих нэг нөхцөл болсон байна. Дээр дурдсан нөхцөл байдлаас үзвэл Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг болон 40.1.1, 40.1.2 дах заалтууд

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5