Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

327 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Ийнхүү Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Аравдугаар зүйлийн 2, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчөөгүй болно.” гэжээ. Зургаа. Иргэн Б.Бэхбат Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт гаргасан хариу тайлбартаа: “Нэгдүгээрт:...Ажилгүйдлийн тэтгэмжийг хасах эсвэл олгохгүй байх нь төр иргэнийхээ шударга хөдөлмөрийг “луйвардаж” эсвэл иргэнээ боолчилж буй хэрэг болно. ...Иймд төрийн үйл ажиллагаа нь зайлшгүй шударга байх /Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2/ ёстой болж байна. Учир нь Монгол Улсын иргэн хууль зүйн эх сурвалж болох Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд томъёологдон, батлагдсан хүний үндсэн эрхийн нэг “ажилгүйдлээс хамгаалуулах эрх”-ээ эдлэхээр өөртөө тусалж хуримтлал бий болоход оролцдог. Энэхүү хуримтлал бол хүний өөрийнх нь шударга хөдөлмөрийн үр шим, түүний өмч мөн. Хоёрдугаарт: Зөвхөн хүний эрх л гэж бий. Түүнээс биш хамт олны ч юмуу, нийгмийн эрх гэж байхгүй. Тиймээс хувь хүний эрхээс өөр эрх угаас байхгүй хэрэв байх юм бол хэн ч эдэлж чадахгүйд хүрнэ. Иймд ажилгүйдлээс хамгаалуулах эрхээ эдлэх тухайд эв нэгдэл / солидарность/ яригдахгүй. Харин эрхээ эдлэхдээ бусдын эрхийг зөрчиж болохгүй тухай л яригдана... Гуравдугаарт: Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн бөгөөд “Мэдэгтүн, сахигтун!” хэмээн төгссөн байна. Мөн Монгол Улсын олон улсын гэрээ болох Олон улсын гэрээний эрх зүйн тухай Венийн конвенцийн 27 дугаар зүйлд “Оролцогч улс гэрээг биелүүлэхгүй байгаагаа зөвтгөхийн тулд дотоодынхоо эрх зүйн заалтыг баримтлан зааж үл болно” гэжээ. Энд мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээнд нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэснийг дурдая. Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийг зөвтгөж

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5