Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

326 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл нийцүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлсээр ирсэн юм. Улсын дээд шүүхээс 2008 оны 2 дугаар 28-ны өдөр баталсан 09 дүгээр тогтоолоор Монгол Улс олон улсын гэрээ болон олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг шүүхийн практикт хэрэглэх тухай тайлбар гаргав. Тухайлбал, ийнхүү тайлбар ёсоор зөвхөн соёрхон баталсан олон улсын гэрээ дотоодын хуулиас дээгүүр хүчин чадалтай, харин Монгол Улсын хуулиар соёрхон батлаагүй олон улсын гэрээ түүнийг байгуулсан төрийн тухайн байгууллагын хууль тогтоомжийн эрхийн актуудаас дээгүүр хүчин чадалтай байхаар тус тус заажээ. Үүнээс үзэхэд Монгол Улсын хуулиар соёрхон батлаагүй ч гэсэн Үндсэн хуульд харшлаагүй, олон улсын хэм хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн стандарт, хэм хэмжээг дагаж мөрдөх боломжтой байна. Иймд Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйл нь Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ гэсэн 2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн гэх үндэслэл үгүй байна. 3. ...Өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд мөнгөний тусламж авах эрхийг хангахуйц эдийн засаг, хууль зүйн болон бусад батлагааг төрөөс бүрдүүлж байгаа билээ. Нийгмийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлд нийгмийн даатгалын төрөл тус бүрээр /тухайлбал тэтгэврийн, тэтгэмжийн, ажилгүйдлийн даатгалын зэрэг/ нийт 5 төрлийн мөнгөн хөрөнгийн сантай байхаар заасан юм. Нийгмийн даатгалын сангийн орлого нь даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоосоо төлсөн, ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоосоо төлсөн шимтгэлүүд түүнчлэн улсын төсвөөс олгох хөрөнгө зэрэг эх үүсвэрээс бүрдэж байхаар хуульчилжээ. Мөн хуулиар даатгуулагч, ажил олгогчоос ажилгүйдлийн даатгалд тус бүр 0,5 хувиар шимтгэл төлөх юм. Улсын нийгмийн даатгалын ерөнхий газраас авсан мэдээгээр бол 2009 оны байдлаар 11203 ажилгүй хүнд 6.1 тэрбум төгрөг олгосон байна. Хууль зүйн баталгаа бүрдүүлсэн талаар энэ тайлбарт өмнө нь тодорхой дурдсан болно.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5