328 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл боломгүй байна. Хэрэв дээр дурдсан хууль зүйн эх сурвалжийг үл анхаарвал Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 1, Аравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчих болно. Дөрөвдүгээрт: Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ”, Тавьдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын дээд шүүх, бусад шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй, албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй” гэжээ. Иймд Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 1934 оны Ажилгүйдлийн тэтгэмжийн тухай 44 дүгээр Конвенцийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэх боломжгүй юм.” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авах эрхийг баталгаажуулсан байх бөгөөд уг зүйлийн 3 дахь хэсэгт “Нийгмийн даатгалын сангаас тухайн төрлийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгохгүй байх нөхцөлийг хуулиар тогтоож болно” гэж заасны дагуу ажилгүйдлийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн хэмжээг хасах нөхцөлийг тогтоох нь Улсын Их Хурлын бүрэн эрхийн асуудал байна. 2. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлд даатгуулагчид олговол зохих ажилгүйдлийн тэтгэмжээс ажлын З6 өдөрт оногдохыг нь хасахаар заасан нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулаагүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: 1. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлд өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээгээ цуцалсан, эсхүл хөдөлмөрийн сахилгыг удаа дараа буюу ноцтой зөрчсөний улмаас захиргааны санаачилгаар ажлаас халагдсан
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5