Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

325 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тэтгэмж, төлбөр олгохгүй байх нөхцөлийг хуулиар тогтоож болно” гэж заасан байна. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн энэхүү заалтыг баримтлан Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасанчлан ажилгүйдлийн тэтгэмжээс зарим хэсгийг олгохгүй байх нөхцөлийг хуульчилсан болно. Иймд Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйл нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг зөрчөөгүй байна. 2. ...Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...ажилгүйдлээс хамгаалуулах эрхтэй”, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ажилгүйдэх, өвчлөх, тахир дутуу болох, бэлэвсрэх, өтлөх, эсхүл өөрөөс үл хамаарах бусад шалтгаанаар амь зуулгагүй болох нөхцөлд тэтгэмж авах эрхтэй”, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 9 дүгээр зүйлийн “Энэхүү пактад оролцогч улсууд нийгмийн даатгалыг оролцуулан, хүн бүрийн нийгмийн хангамжид хамрагдах эрхийг хүлээн зөвшөөрнө” гэснийг иш үндэс болгож, улмаар Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 1, 2, Арван зургадугаар зүйлийн 5 дахь заалтыг баримтлан Улсын Их Хурлаас Нийгмийн даатгалын тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай зэрэг хуулийг батлан мөрдүүлсэн билээ. Түүнчлэн 2001 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг баталсан юм. Энэ хуульд ажилгүйдлийн даатгалд хамрагчийн хүрээг өргөтгөх, иргэн бүрийг ажилгүйдлээс хамгаалах төрийн бодлого хэрэгжүүлэхээр тусгалаа. Энэ бодлогын хүрээнд ажилгүй, эсхүл ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэнийг мэргэжил олгох, давтан сургалтад хамруулах, хувиараа болон шинээр ажлын байр бий болгоход нь зориулан зээл олгох, улмаар ажилгүй иргэнийг авч ажиллуулсан ажил олгогчийг дэмжих зэрэг үйл ажиллагаа явуулахаар заажээ. ...Монгол Улс нь Олон улсын хөдөлмөрийн байгууллагад 1968 онд гишүүнээр нь элссэн билээ. Тус олон улсын байгууллагын гишүүн орны хувьд манай улс тухайн байгууллагаас баталсан гэрээ, конвенци, зөвлөмжийг нь дагаж мөрдөх, дотоодын хууль тогтоомжоо тэдгээртэй

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5