324 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хэсэгт: “1. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлд иргэний нийгмийн даатгалын үйлчилгээг гарцаагүй авах эрхийг хуульчлан баталгаажуулсан байна. Дээрх хуулийн 8 дугаар зүйлд заасан хязгаарлалтын нөхцөл нь Үндсэн хуулийн цэцийн маргааны шинжийг агуулж байна. Иймд иргэн Б.Бэхбатын мэдээллээр Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйл Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Аравдугаар зүйлийн 2, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэх асуудлаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх үндэслэлтэй байна.” гэжээ. Тав. Монгол Улсын Их Хурлын даргын 2010 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 132 дугаар захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “...1...Хөдөлмөрийн тухай хуулийн бүх заалт болон үүний дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэлийн бүх хэлбэрүүдийг тогтоосон 131 дүгээр зүйл нь ажил олгогч буюу түүнийг төлөөлсөн эрх бүхий албан тушаалтан болон ажилтан хоёрын харилцааг зохицуулж байгаа юм. “Сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй” гэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 131.3 дахь хэсгийн заалт нь мөн хуулийн 131.1 дэх хэсэгт заасан сануулах, үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, ажлаас халах гэсэн хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах хэлбэрүүдэд хамаарна. Иймд Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан “хөдөлмөрийн сахилгыг удаа дараа буюу ноцтой зөрчсөний улмаас захиргааны санаачилгаар ажлаас халагдсан нөхцөлд даатгуулагчид олговол зохих ажилгүйдлийн тэтгэмжээс ажлын 36 өдөрт оногдохыг нь хасах” тухай заалт нь сахилгын нэг зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулж байгаа тохиолдол гэж үзэхгүй бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн дагуу ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүссэн даатгуулагчид Хөдөлмөрийн тухай хуулийн 131.3 дахь хэсгийн заалт хамаарахгүй юм. ...Түүнчлэн, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “нийгмийн даатгалын сангаас тухайн төрлийн тэтгэвэр,
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5