Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

323 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрийн үүрэг хөсөр хаягдахад хүрнэ. Учир нь ажилгүйдлийн даатгал бол төлбөртэй үйлчилгээ. Хүн эрсдэл тохиолдсон үедээ хэрэглэх мөнгөө Нийгмийн даатгалын байгууллагад итгэн хадгалуулахдаа түүнтэй холбогдон үүсэх зардлыг шимтгэл нэрээр нийгмийн даатгалын санд /Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3/ урьдчилан төлчихсөн байдаг. 2. Тогтоолын “үндэслэл” хэсгийн 1-д мөн “Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 1934 оны Ажилгүйдлийн тэтгэмжийн тухай 44 дүгээр Конвенцид адил төстэй зохицуулалт хийгдсэн байдаг байна” гэсэн нь Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзсан тогтоолын үндэслэл болохгүй юм. Учир нь: Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас өгсөн мэдээллээс /2010.07.26 №11/8078/ үзвэл Монгол Улс одоогоор дээрх конвенцид нэгдэн ороогүй, түүнийг соёрхон батлаагүй байна. Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Монгол Улс Үндсэн хуульдаа харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй”, Тавьдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын дээд шүүх, бусад шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй, албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй” гэжээ. 3. Тогтоолын “үндэслэл” хэсгийн 2-д “...хууль хоорондын зөрчилдөөн Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдвэрлэх маргаан биш болно” гэсэн байна. Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заажээ. Үүнээс үзвэл хууль нь өөр нэгэн хуультай зөрчилтэй байж болохгүй, харин өөр хоорондоо уялдаж байж Үндсэн хуульд нийцсэн байх шаардлагыг хангаж чадна. Өөр нэгэн хуультай зөрчилтэй хууль нь хууль зүйн эх сурвалжид томъёологдон баталгаажсан хүний эрх, тэр тусмаа иргэний үндсэн эрхийг хангаж чадахгүйн дээр төрийн байгууллага хүний эрхийг зөрчихөөс хамгаалж чадахгүй тул төрийн байгууллага хүний эрхийг зөрчихөөс хамгаалдаг Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Аравдугаар зүйлийн 2, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалт зөрчигдөх шалтгаан болно” гэжээ. Дөрөв. Иргэн Б.Бэхбатын гомдлыг Үндсэн хуулийн цэц Бага суудлын хуралдаанаараа хянан хэлэлцээд 2010 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 17 дугаар магадлалаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн бөгөөд уг магадлалын хянах

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5