322 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Харин уг хэмжээг хасах эсэх нь буюу дээр дурдсан хуулийн 8 дугаар зүйлд өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээгээ цуцалсан, хөдөлмөрийн сахилгыг удаа дараа буюу ноцтой зөрчсөний улмаас захиргааны санаачилгаар ажлаас халагдсан даатгуулагчид олговол зохих тэтгэмжийн хэмжээг хасахаар заасан нь Улсын Их Хурлын бүрэн эрхийн асуудал болно. Олон улсын хэмжээнд тухайлбал, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 1934 оны “Ажилгүйдлийн тэтгэмжийн тухай” 44 дүгээр Конвенцид адил төстөй зохицуулалт хийгдсэн байдаг байна. 1. Нийгмийн даатгалын байгууллага нь ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох үйл ажиллагааг эрхлэх чиг үүргийнхээ хүрээнд холбогдох даатгуулагчид хууль тогтоомжид заасан хэмжээ тус бүрээр тэтгэмж олгох нь Хөдөлмөрийн хуулийн холбогдох заалттай зөрчилдсөн гэх үндэслэлгүй бөгөөд хууль хоорондын зөрчилдөөн Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдвэрлэх маргаан биш болно.” гэжээ. Гурав. Энэхүү тогтоолыг эс зөвшөөрч иргэн Б.Бэхбат Үндсэн хуулийн цэцэд дахин хандаж гаргасан гомдолдоо: “1. Тогтоолын “үндэслэл” хэсгийн 1-д “...өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээгээ цуцалсан, хөдөлмөрийн сахилгыг удаа дараа буюу ноцтой зөрчсөний улмаас захиргааны санаачилгаар ажлаас халагдсан даатгуулагчид олговол зохих тэтгэмжийн хэмжээг хасахаар заасан нь Улсын Их Хурлын бүрэн эрхийн асуудал болно” гэсэн нь миний мэдээллээр Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзах үндэслэл болохгүй байна. Учир нь аливаа хууль, хуулийн заалт нь Үндсэн хууль, Монгол Улс олон улсын гэрээгээр баталгаажиж, хамгаалагдсан хүний үндсэн эрх бодитой хэрэгжих эрх зүйн орчин болж чадсан тохиолдолд сая Үндсэн хуульд бүрнээ нийцсэн /Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1/ хууль, хуулийн заалт болж чадна. Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ бол хүний эрх, тэр тусмаа иргэний үндсэн эрхийг томъёолж бататгасан хууль зүйн эх сурвалж. Иймд Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйл хүний эрх, тэр тусмаа иргэний үндсэн эрхийг томъёолж бататгасан хууль зүйн эх сурвалжид бүрнээ нийцсэн байх шаардлагыг хангахгүй бол ажилгүйдлийн даатгалын үйлчилгээ нь төрийн албадлагаар хүний хөдөлмөрийг завшсан “хуульчлагдсан луйвар” болж хувирах бөгөөд Үндсэн хуулийн Арван
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5