321 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Иймд Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйл нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэснийг тус тус зөрчиж байна. Үүний зэрэгцээ Нийгмийн даатгалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээнд нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэсэнд үндэслэн Монгол Улсын олон улсын зарим гэрээг үзвэл: Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...ажилгүйдлээс хамгаалуулах эрхтэй”, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Ажилгүйдэх... шалтгаанаар амь зуулгагүй болох нөхцөлд тэтгэмж авах эрхтэй”, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 9 дүгээр зүйлд “Энэхүү пактад оролцогч улсууд нийгмийн даатгалыг оролцуулан, хүн бүрийн нийгмийн хангамжид хамрагдах эрхийг хүлээн зөвшөөрнө” гэсэн байна. Энд мөн “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ” гэсэн Үндсэн хуулийн заалт болон Олон улсын гэрээний эрх зүйн тухай Венийн конвенцийн 27 дугаар зүйлд “Оролцогч улс гэрээг биелүүлэхгүй байгаагаа зөвтгөхийн тулд дотоодынхоо эрх зүйн заалтыг баримтлан зааж үл болно” гэснийг харгалзан үзвэл Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйл нь Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ” гэснийг зөрчиж байна.” гэжээ. Хоёр. Иргэн Б.Бэхбатын мэдээллийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн урьдчилан шалгаад 2010 оны 7 дугаар сарын 2-ны өдөр 62 дугаар тогтоолоор маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзахдаа: “Улсын Их Хурал “Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хууль”-ийн 3 дугаар зүйлд уг зүйлд заасан тодорхой хэмжээгээр даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмж олгохоор заасан нь энэхүү даатгалын төрөлд даатгуулагч “даатгалын үйлчилгээг гарцаагүй авах” хууль зүйн баталгаа болсон байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5