320 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл төр, аж ахуйн нэгж, байгууллагаас зохих журмын дагуу шимтгэл төлж, нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, өвчлөх, ажилгүй болоход өөрт нь, тэрчлэн даатгуулагч нас барахад түүний асрамжид байсан хүмүүст хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр өгөх агуулга бүхий нийгэм, эдийн засгийн арга хэмжээ мөн” гэж нийгмийн даатгалын үйлчилгээг, түүний дотор ажилгүйдлийн үйлчилгээг тодорхойлсон байна. Үүнээс үзвэл Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу нийгмийн даатгалын байгууллага нь төрийн нэгэн үүргийг иргэний өмнө хүлээж даатгалын үйлчилгээг төрийн нэрийн өмнөөс иргэнд үзүүлдэг байна. Тийм учраас төр иргэдийнхээ амьдралын баталгааг найдвартай хангах зорилгоор хөдөлмөр эрхэлж байгаа хүн бүрийг нийгмийн даатгалд заавал хамруулахаар хуульчилжээ /Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг/. Төр нэгэнт заавал даатгуулах үүргийг иргэндээ хуулиар оногдуулсан бол түүний зүгээс иргэнд үзүүлэх даатгалын үйлчилгээ нь гарцаагүй байх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмын нэг шударга ёсны зарчим мөн. Иймд Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан “өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээ цуцалсан” болон “хөдөлмөрийн сахилгыг удаа дараа буюу ноцтой зөрчсөний улмаас захиргааны санаачилгаар ажлаас халагдсан” гэх шалтгаан нь даатгуулагчийн авбал зохих ажилгүйдлийн тэтгэмжийг хасах үндэслэл болох ёсгүйн дээр “хөдөлмөрийн сахилгыг удаа дараа буюу ноцтой зөрчсөний улмаас захиргааны санаачилгаар ажлаас халагдсан” гэх шалтгаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 дахь хэсэгт “Сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй” гэж заасантай зөрчилдөж байна. ...Хэрэв төр нь даатгалын шимтгэлийг хураан авсан хэр нь даатгалын үйлчилгээгээ ямар нэг шалтгаанаар үзүүлэхгүй байх эсвэл хасах нь Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмын нэг шударга ёсны зарчим зөрчигдөхөд хүрнэ. Мөн нийгмийн даатгалын байгууллага бол ажил олгогч биш, түүнд ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах хуулиар оногдсон эрх хэмжээ байхгүй...
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5