Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

312 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ҮНДЭСЛЭЛ: 1. Монгол Улсын Их Хурлаас 2006 оны 7 дугаар сарын 8-ны өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлд ашигт малтмалын асуудлаар Засгийн газрын хэрэгжүүлэх бүрэн эрхийг тодорхойлохдоо мөн зүйлийн 9.1.3-т “улсын тусгай хамгаалалттайгаас бусад тусгай хэрэгцээний газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэх;” гэж тодорхой заасан атал Засгийн газрын “Талбайг нөөцөд авах тухай” 2009 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 86 дугаар тогтоолын 2-ын “а” заалтаар улсын тусгай хамгаалалттай газар нутагтай бүхэлдээ болон хэсэгчилсэн байдлаар давхцаж байгаа зарим талбайд сонгон шалгаруулалтын журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг зохион байгуулахаар тогтоож Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлыг шийдвэрлэсэн нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулж байна. Нэр бүхий зарим талбай нь улсын тусгай хамгаалалттай газар нутагтай бүхэлдээ болон хэсэгчилсэн байдлаар давхцаж байгаа нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийн 2010 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 1/615 дугаар албан бичиг, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтын 2010 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн а/1771дүгээр албан бичиг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийн 2010 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 1/2102 дугаар мэдээлэл, зураглал бүхий албан бичиг болон Засгийн газрын итгэмжилсэн төлөөлөгч, Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсангийн Үндсэн хуулийн цэцийн хуралдааны явцад хүлээн зөвшөөрснөөр нотлогдож байна. 2. Засгийн газрын “Талбайг нөөцөд авах тухай” 2009 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 86 дугаар тогтоолын 2-ын “а” заалтад заасан 2 дугаар хавсралтын “...3/ Тал нуур, 4/ Их хорго, 6/ Дөшхайрхан, 10/ Ембүү-Уул, 11/ Зост-Өндөр, 17/ Улаан даваа, 19/ Баян-Уул, 23/ Нөмрөгийн гол...” гэсэнзаалт ньҮндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т “төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох;”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын бусад бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно”, Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-д “Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах;”, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна” гэснийгзөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5