313 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 3. Засгийн газрын “Талбайг нөөцөд авах тухай” 2009 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 86 дугаар тогтоолын2-ын “а” заалтад заасан 2 дугаар хавсралтын“...3/ Тал нуур, 4/ Их хорго, 6/ Дөшхайрхан, 10/ Ембүү-Уул, 11/ Зост-Өндөр, 17/ Улаан даваа, 19/ Баян-Уул, 23/ Нөмрөгийн гол...”гэсэн заалтаас бусад хэсэг болон “б” заалт нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т “төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох;”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын бусад бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно”, Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-д “Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах;”, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна”, Дөчин тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Засгийн газар хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ дотор тогтоол, захирамж гаргах ...”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд ... төрийн бусад байгууллагын шийдвэр, ... үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэснийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: 1. Засгийн газрын “Талбайг нөөцөд авах тухай”2009 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 86 дугаар тогтоолын 2-ын “а” заалтад заасан “Улсын төсвийн хөрөнгөөр геологийн 1:50000-ны масштабын зураглал, ерөнхий эрлийн ажил хийж дууссан талбай” гэсэн 2 дугаар хавсралтын “...3/ Тал нуур, 4/ Их хорго, 6/ Дөшхайрхан, 10/ Ембүү-Уул, 11/ Зост-Өндөр, 17/ Улаан даваа, 19/ Баян-Уул, 23/ Нөмрөгийн гол...” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Дөчин тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Засгийн газар хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ дотор тогтоол, захирамж гаргах...”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд ... төрийн бусад байгууллагын шийдвэр, ... үйл ажиллагаа
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5